Сайд асан С.Отгонбаяр хэвлэлийн хурлаа хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

Сайд асан С.Отгонбаяр хэвлэлийн хурлаа хойшлуулав

Авлигатай тэмцэх газрын хэлтсийн дарга дарга Э.Амарбатад хүчиндүүлсэн гэх хохирогч эмэгтэйг өмгөөлж өчигдөр УИХ-ын гишүүн Л.Гүндалай “Иргэдийн алъяанс төв”-ийн тэргүүн Ж.Занаа нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн. Хэвлэлийн бага хуралд хохирогч эмэгтэй өөрийн биеэр оролцож, Авлигатай тэмцэх газрын дарга Э.Амарбатын бусармаг үйлдлийн талаар хуулийн байгууллагад бичгээр гаргасан гомдлоо хэвлэлийнхэнд тараагаад “болсон явдлын талаар хэлсэн бүхэн маань үнэн, үүнийгээ хуулийн өмнө бүрэн хариуцна” гэсэн билээ. Харин Э.Амарбат хохирогч эмэгтэйн хийсэн энэхүү мэдээллийг УИХ-ын гишүүн Л.Гүндалай, Онцгой байдлын сайд асан С.Отгонбаярын санаатай зохион байгуулсан хэрэг хэмээсэн байна. Тиймээс УИХ-ын гишүүн, Оцной байдлын сайд асан С.Отгонбаяр энэ асуудлаар хариу мэдээлэл хийхээр өнөөдөр “Монгол ньюс” компанийн хурлын танхимд хэвлэлийн бага хурал зарласан боловч өөрөө ирсэнгүй. Түүний хэвлэлийн төлөөлөгч нь энэ талаар “Сайд асан С.Отгонбаяр түр хугацаагаар гадаадад явсан. Өнөөдөр ирж, хэвлэлийн бага хуралд оролцох ёстой байсан боловч нислэг нь хойшлогдсоны улмаас ирж чадсангүй” гээд хэвлэлийн бага хурал хойшлуулахаар болсноо мэдэгдлээ.
Б.АЛТАНСҮХ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж