Өнгөрсөнийг бодож үзлээ би

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Өнгөрсөнийг бодож үзлээ би

Хотын
сэлүүхэн гудамжаар алхаж явахдаа олон зүйлийг эргэцүүлэн бодлоо. урьд
болж өнгөрсөн зүйлүүдийг бодон явахдаа инээх, гомдох нь тэнцүүхэн алхаж
явсаар очих газраа ирсэн байсан. өнгөрсөнд би дэндүү олон зүйл дээр
алдаж байсан юм байна. хайртай хүнээсээ  хагацаж одох тэр үед ямар том
алдаа гаргаж байснаа бодоод бодоод олохгүй юм. тухайн үедээ би "миний
бодол зөв. тэр намайг дандаа буулгаж авдаг. одоо би түүнийг нэг буулгаж
авахад яадаг юм. түүний өмнө хэчнээн удаан хүлцэнгүй байх ёстой юм бэ?
одоо болсон" гэж явсан. бодоод байхад тэр минь өнгөн талдаа намайг
буулгаж авж байгаа хэрнээ үргэлж надад бууж өгдөг байсан юм байна.
үүнийг нь би дэндүү хожуу ухаарсан байж. хожуу хожуудаа бүр дэндүү
хожууджээ. одоо тэр минь сайхан хань, алаг хөөрхөн үртэй болчихжээ.
тэгтэл би өөрийн тэнэгхэн ахар бодолдоо хэт удаан баригдаж энэ бодолдоо
би хэт их ялзарсан байж. анхны хайраас надад үлдсэн бүх л зүйлийг
тэмдэглэлийн дэвтэртээ буулгаж байсан.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж