Йенс Леманн улирлын төгсгөлд зодог тайлна | News.MN

Йенс Леманн улирлын төгсгөлд зодог тайлна

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

Йенс Леманн улирлын төгсгөлд зодог тайлна

Германы шигшээ баг болон Премьер лигийн “Арсенал” клубын хаалгачийн алба хашиж байсан Йенс Леманн энэ улирлын тоглолтууд дуусгаад зодог тайлахаар шийдсэнээ мэдэгджээ. 40 нас зооглоод буй Леманн өдгөө “Штутгарт” клубт харьяалагдаж байгаа ба ирэх тавдугаар сарын 8-нд Бундеслигийн аварга тодормогц хадаастай гутлаа ханандаа өлгөх гэнэ. Леманн эх орныхоо төлөө 61 тоглолтод ялалт байгуулсан бөгөөд 2006 оны ДАШТ болон 2008 оны ЕАШТ-д Германы шигшээ багийн хаалгыг бат манасан билээ. 2003 онд Леманн “Боруссия Дортмунд” клубээс “Арсенал”-д зарагдаж, улмаар “Мэргэн буучид”-ын хаалгыг тасралтгүй сахиж, Премьер лигийн 2003-04 оны улиралд тэд нэг ч ялагдал хүлээгээгүй юм. Харамсалтай нь тэр 2008 онд өөрийн байр сууриа Мануэль Альмунияд алдсанаар эргээд эх нутагтаа ирсэн билээ.

С.Цэлмэг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-03-31 127.0.0.1

zamiin hodolgoonii talaarh sanal huseltee STOP mn saitad bicheerei

Avatar

bone 2010-03-31 127.0.0.1

aragq l hogshon boljde
bas arhichin boltsiin bish vv hamar ni ylaigaad

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж