”Гоо марал” наадам энэ сард болно

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

”Гоо марал” наадам энэ сард болно

Тайз болон урлаг соёлын шилдгийг шалгаруулдаг "Гоо марал" наадам олон жил завсарласны эцэст энэ жил болох гэж байна. Уг наадам драмын шилдэг бүтээл, дуурийн шилдэг бүтээл, шилдэг сонгодог бүжиг, шилдэг уран зураг, утга зохиолын шилдэг бүтээл, киноны шилдэг бүтээл, радиогийн шилдэг бүтээл, телевизийн шилдэг бүтээл, хөгжмийн шилдэг бүтээл гэсэн номинациудаар шилдгээ тодруулдаг уламжлалтай.

"Гоо марал-2010" наадмыг МҮОНРТ, "Боролдой" студи, "Жи-энтертайнмент" студи хамтран зохион байгуулж байгаа юм. Энэ сарын 22-нд тэргүүн дээд шагналын эздээ тодруулах гэж буй юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж