Буриадын тамирчидтай байт харвааны төрөлд хамтарч ажиллана

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

Буриадын тамирчидтай байт харвааны төрөлд хамтарч ажиллана

Буриадын тамирчидтай байт харвааны төрөлд хамтарч ажиллана

Бээжингийн 2008 оны олимпоос жудо бөхийн төрлөөр Н.Түвшинбаяр гарамгай амжилт гарган алтан медальтай эх орондоо ирсэн.  Энэ мөчөөс эхлэн европын улс орноос жудо болон чөлөөт бөхөөр хамтран бэлтгэл хийх санал ихээр ирдэг болсон гэнэ. Монголын олимпын хороо Буриадын тамирчидтай хамтран ажиллах нэг жилийн гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ хугацаанд  манай тамирчид байт харвааны төрөлд хамтран бэлтгэл хийхээр болжээ. Энэ төрлөөр пара олимпоос Б.Баатаржав  алтан медаль хүртэн Гавьяат тамирчин цол хүртэж байсан. Байт харвааны төрлөөр хамтарч ажиллах болсон шалтгаан нь  буриадууд энэ төрөлд дэлхийд нилээд дээгүүр байранд бичигддэг гэнэ. Гэрээний хүчинтэй  хугацаанд 2012 оны Лондонгын олимпын бэлтгэлийг хамтран хийх ба өмнө нь зохиогдох тэмцээн уралдаанд хамтран оролцох юм. Энэ оны долдугаар сард зохиогдох дэлхийн Монголчууд спортын наадамд тэд хамтарч оролцох гэнэ. Ирэх есдүгээр сард Сингапурт болох олон улсын хүүхдийн анхдугаар олимпын бэлтгэлийг мөн хамтарч хийхээр тохиролцжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж