Өглөө бүхэн сайхан эхлэдэггүй ч сайхан болгоно оо!

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Өглөө бүхэн сайхан эхлэдэггүй ч сайхан болгоно оо!

      
Миний энэ өгөөлний ажил орноосоо босохоос эхэлнэ ээ. Сэрүүлэг дрр-ррр
гээд л дуугарна даа. Сайхан унтаж байхад дургүй хүрээд л нэг дэлсэж
аваад л үргэлжлүүлэн унтаад л, үргэлжлүүлэн зүүдлээд л. Арван минутын
дараа дахиал дрр-ррр… Өрөөсөн нүдээ арайхийн нээж цаг харлаа. Тэгснээ л
орноосоо годхийж босоод л ажилдаа явах бэлтгэл энэ тэрдээ орно доо. /Би
ч энэ золигийн нойрноос л болж нэг үхэх байх дөө/. Нэг мэдэхэд л 8.20
болчихсон байна. Ундаа хам хум уугаад л ухасхийж гэрээс гараад шат
хүлээж хэсэг зогсоно оо бас. Шат ирэнгүүт л гялс хийж ороод л нэг санаа
амар сайхан юм бодоод л сэтгэл өөдрөг явж байлаа. Тэгсэн чинь шатны
хаалга онгойнгуут харин ч нэг арзайтлаа цочлоо шүү. Нөгөө сайхан самнаж
гоёсон үс босоод л явчих шиг боллоо. Нэг хачин царайтай юм урд зогсож
байдын. Шөнөжингөө шоудаж яваад гэртээ ирж байгаа юмуу хаашаа юм.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж