Та яагаад ганцаараа яваагаа мэдэх үү?

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Та яагаад ганцаараа яваагаа мэдэх үү?

Бүтэлгүй эрчүүдтэй учирдаг
Худлаа амладаг, эхнэртэй, гей эсвэл найдваргүй эрчүүдийн араас хөөцөлддөг бол та аз жаргалаа олж чадахгүй.  Эмэгтэй хүн ийм хүнийг өөрчилж чадна гэж итгэдэг нь хамгийн том алдаа.
Хэрэв та энэ замаар явж байгаа бол зүрхээ шархлуулахаас өмнө өөр зам сонгохыг зөвлөж байна.
Хэрэв  найдваргүй эрчүүдтэй та байнга учирдаг бол энэ нь тэдний буруу биш, амлалтаас айдгаараа та өөрөө буруутай. Түүнээс өөр эр хүн сонирхлыг чинь татдаггүй бол та огт гэрлэх бодолгүй байгаа хэрэг.
Жинхэнээсээ хэн нэгэнтэй дотно харилцаа тогтоохыг хүсч байвал түүний худлаа амалж байгаа үгүйг олж мэд.
Дахин хэлэхэд өөрт тохирох хүнийг олох нь цай уухтай адил амар хэрэг биш.
Зангуу шиг наалддаг
Хэрэв та найз залуугаа санаж байгаагаа хэлэх гэж  24/7 турш залгаж, түүний  нойрыг хугасладаг бол түүнийг залхааж орхисон гэсэн үг.
Таны ганцаараа үлдэх, өөрөөс нь салах вий гэсэн айдсыг тэр мэдвэл сонирхол нь буурах нь гарцаагүй.
Өөрийнхөөрөө амьдар. Танд өөрийн  гэсэн ажил, найз нөхөд байхад  түүн рүү  24/7 турш утсаар ярьж, араас нь хөөцөлдөх шаардлагагүйг харуулж байна. Өөрийгөө хэн нэгний хувьд бүх л ертөнц гэж бодох нь эрчүүдэд аймшигтай санагддаг.
Энэ бол маш хүнд дарамт. Ялангуяа танилцаад удаагүй байхдаа эрчүүд тогтвортой харьцаа үүсгэх тухай огт боддоггүй.
Амархан хоол байх
Таныг харилцаанаасаа илүү дотно, гүн гүнзгий зүйл хүсч байхад найз залуу чинь зөвхөн сексийн тухай боддог бол юу ч бүтэхгүйн  шинж.  
Хайрлаж, дотносохоос өмнө эр хүнтэй нэг оронд орвол түүнийг буулгаж авна гэж бодох нь эндүүрэл. Эсрэгээрээ ямар ч дотно харьцаа үүсэхгүй байж мэднэ.
Таалагдаж буй залуугаа өөрийг чинь үнэхээр сонирхож байгаа үгүйг мэдэхэд хугацаа хэрэгтэй. Өөрийн чинь тухай илүү ихийг олж мэдэхэд түүнд хугацаа өг. Секс хийгээгүй ч  тэр утсаар ярьж, уулзахаа болиогүй бол таныг  үнэхээр сонирхож байгаа гэсэн үг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж