“Young Tourism pro” улсын уралдаан зарлав

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

“Young Tourism pro” улсын уралдаан зарлав

“Young Tourism pro” улсын уралдаан зарлав
Магадлан итгэмжлэгдсэн 30 гаруй их, дээд сургуулийн оюутнуудын дунд аялал жуулчлалын салбарын боловсон хүчний хомсдолыг арилгахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Young Tourism PRO” уралдааныг зарлаж байгаа тухай өнөөдөр “Хэвлэлийн хүрээлэн”-д болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ. Энэ уралдааныг 2008 оноос эхлэн зохион байгуулж байгаа юм. Энэ жилийнх гурав дахь нь болж байгаа аж. Өнөөдөр манайд аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг 50 гаруй магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль 6000 оюутан бэлтгэж, жилд дунджаар 1000 оюутан төгсдөг боловч ажлын байр талбар дээрээ гологдож байна гэж уг уралдааныг зохион байгуулагчид үзэж байгаа ажээ. Тиймээс сургуулиуд оюутан залуусаа уг уралдаанд оролцуулсанаар тэдний мэдлэг чадварт дүгнэлт хийж, өөрсдийнх нь оюутан ямар түвшинд явж байгаа, ямар давуу тал байгааг нь харах бүрэн боломжтой юм гэдгийг мөн онцоллоо. Иймээс чанаргүй хүмүүсийг бэлтгэж гаргах биш, сайн боловсорсон боловсон хүчинг бэлтгэж байгаагаараа тухайн сургуулийн нэр хүнд өсөж, оюун суралцагчид тухайн сургуульд элсэн орж суралцах хүсэл сонирхолтой болоход уг уралдааны зорлиго оршиж байгаа гэнэ.
Аялал жуулчлал бол Монголын тэргүүлэх салбар. Манайд өнөөдөр энэ салбар яагаад хөгжихгүй байна вэ? Хамгийн гол асуудал нь боловсон хүчин гологдож байна. Энэ учраас Хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх сан уралдаанд амжилттай оролцсон оюутнуудыг аялал жуулчлалын байгууллагуудад зуучилж, мэргэжлийн чиг бармжаа олгох дадлага хийлгэх, төгсөхөөсөө өмнө ажлын байраа олох боломжоор хангах, мөн тэдний мэдээллийг Хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх сангийн дэргэдэх хүний нөөцийн мэдээллийн санд бүртгэн мэргэжлээрээ ажиллахад нь тусалдаг байна. Анхны уралдаанд 10-аад сургуулийн оюутнууд оролцож байсан бол жил ирэх тутам оролцогчдын тоо нэмэгдэж байгаа гэнэ. Шагналын санг аялал жуулчлалын компаниуд ивээн тэтгэж байна. Энэ жилийн уралдааныг БСШУЯ, БОАЖЯ дэмжин ажиллаж байгаа бөгөөд Хариуцлагатай Аялал Жуулчлалыг Хөгжүүлэх Сан, Аялал Жуулчлалын Багш Судлаачдын Нийгэмлэг, уралдааныг санаачлагч, байнгын ивээн тэтгэгч “Селена Тревэл” групп хамтран зохион байгуулж байна. Дашрамд дурдахад Монголд 320 гаруй жуулчны бааз байдаг байна. Хариуцлагатай аялал жуулчлал гэж онцолсоны учир юу хэмээвээс байгаль орчиндоо хөнөөлгүй, нутгийн иргэдийн ёс заншлыг хүндэтгэсэн, мөн нутгийн иргэдийн амьжиргаанд дэм өгдгөөс тийн нэрлэсэн ажгуу. Энэ нь ч үндсэн зарчим юм.
“Young Tourism PRO” улсын уралдаандаа англи хэлийг түлхүү оруулахыг эрхэмлэдэг байна. Цаашдаа гадаадын Young Tourism Network зэрэг аялал жуулчлалын клубтай хамтран ажиллаж, амжилттай оролцсон оюутнуудаа зуучлан холбож сургалт семинарт хамруулах бодолтой байгаа юм байна. Мөн их, дээд сургуулиудын багш, оюутнуудын дунд эрдэм шинжилгээний хурлыг дөрөвдүгээр сараас зохион байгуулахаар болжээ.
Б.БАТЖАРГАЛ  
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж