Хятад Хойд Солонгосоос “урвасан” нь

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Хятад Хойд Солонгосоос “урвасан” нь

"The Guardian" сонины хуудаснаа хэвлэгдсэн WikiLeaks сайтын материал ч нэлээдгүй дуулиан боллоо.

Сөүл, Бээжинд суугаа АНУ-ын дипломатуудын тайлангаас Вашингтон ба түүний холбоотнууд Ким Чен Ирийн үхлийг залгамжлагчтай нь хамт хүлээж байсан нь тодорхой болов.

Сөүлд Ким Чен Ирийн дараа коммунист дэглэм нь унаж, БНАСАУ унах үндэслэлтэй гэж үзжээ. Өмнөд Солонгосын Гадаад хэргийн орлогч сайд Чон Ен У (Chun Yung Woo) энэ оны хоёрдугаар сарын 10-нд Сөүлд суугаа Америкийн Элчин сайд Кейтлин Стивенстэй (Kathleen Stephens) уулзахдаа, лидерийнх нь үхлийн дараа Хойд Солонгосын сүйрлийг хүлээх нь “эдийн засаг нь сүйрчихсэн байгаа учраас удаан биш, хоёр орчим жил” гэсэн байв. Өмнөд Солонгосын дипломат Хятадын компаниуд БНАСАУ-ын эдийн засагт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэсэн нь үнэнд нийцэхгүй гэж үзсэн байв. Хятадад Хойд Солонгосыг хаях хүсэл байхгүй, гэхдээ хөрштэйгөө харилцаагаа аажмаар эргэн харах болсон гэж тэр дипломат ажилтан ярьсан байжээ.

Чон Ен У-гийн ярьснаас дүгнэвэл тэр үйл ажиллагаа нь аажмаар өөрчлөгдөх аж. Учир нь Хятадын Гадаад хэргийн яаманд Хойд Солонгосын чиглэлээр боловсон хүчний өөрчлөлт хийгдээгүй. Зургаан талт хэлэлцээр дээр Хятадын талыг толгойлж байсан У Давэй албан тушаалдаа байгаа гэж тэр дипломат ярихдаа “Хятадын хамгийн сулхан албан тушаалтан” гэж түүнийг үнэлжээ.

Ярилцаж байсан хүмүүсээс У Давэй бас өөр тодорхойлолт авсан байв. Жишээлбэл, түүнийг ”Марксаар тургисан бүдүүлэг улаан гварди”, мөн “Хятадын эдийн засгийн өсөлтийг Хятадын их гүрний шинждээ орж байгаа ердийн байдал гэж чангаар тайлбарлаж явдаг үндсэрхэг үзэлтэн дайнч”, “Хойд Солонгос ба цөмийн зэвсгийг үл тараах талаар юу ч мэддэггүй, англиар ярьдаггүй учир түүнтэй ярих хэцүү” гэх мэтээр У Давэйд өгсөн үнэлгээг нь Америкийн элчин иш татсан байна.

Мэдээнд нэрийг нь балласан Хятадын удирдагч нарын нэг Солонгосын  хойгийн нэгдэх асуудлыг Өмнөд Солонгос явуулах ёстой гэж үзсэн байв.

Америкийн Элчин мэдээндээ Хойд Солонгос  2006 онд цөмийн зэвсэг туршсаны дараа Хятад хөрш коммунист дэглэмээ завсрын бүс гэж харах шаардлагагүй шинэ бодит байдалтай тулгараад байна гэжээ. Чон Ен У БНАСАУ сүйрч Өмнөд нь нэвтрэхэд Хятад энд хутгалдан орохгүй гэсэн санааг гаргасан байв.  Солонгос нэгдсэний дараа харин Хятад тэнд Америкийн цэрэг 38 дугаар параллелиас хойш байрлахыг эсэргүүцнэ байх, гэхдээ Өмнөд Солонгос АНУ-ын холбоотон байхын эсрэг биш гэж Солонгосын дипломат ярьсан байна.

Хятад улс АНУ, Өмнөд Солонгос хоёр эдийн засгийн талаар нягт холбоотой учир тэдний харилцааг хүлээн зөвшөөрч  байгаа гэсэн утгатай мэдээг Бээжингээс явуулсан байв. Хятадын Гадаад хэргийн орлогч сайд Хэ Яфэй (He Yafei) америк дипломатуудтай уулзахдаа Хойд Солонгосыг “хүмүүжилгүй хүүхэд” боллоо гэж хэлсэн байжээ. Солонгосын 1950-1953 оны дайнд Хятад Хойд Солонгосын холбоотон байсан юм. Үүний зэрэгцээ Хятад нь тус улсын эдийн засгийн гол түнш экспортынх нь 42 хувь, импортынх нь 57 хувь нь Хятадад ноогддог.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж