Улаанбаатарт 9-11 хэм хүйтэн

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 9-11 хэм хүйтэн

Өнөөдөр баруун зүгийн нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Орхон, Сэлэнгийн бэлчир, Халх голын сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 11-16 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр  2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. 9-11 градус хүйтэн  байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт:  16 градус хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 868  гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж