Шүүхийн шийдвэргүйгээр иргэдийг саатуулдаггүй | News.MN

Шүүхийн шийдвэргүйгээр иргэдийг саатуулдаггүй

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

Шүүхийн шийдвэргүйгээр иргэдийг саатуулдаггүй

Шүүхийн шийдвэргүйгээр иргэдийг саатуулдаггүй
Хаврын чуулган эхлэх өдөр Амлалт нэхэх ард түмний холбооныхон Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулах гэж байна. Энэ өдөр олон иргэн хамрагдах магадлалтай учир цагдаагийнхан ажилгүй олон залуусыг шалтгаангүйгээр Албадан саатулах байранд саатуулж байна гэсэн мэдээлэл ирсэн юм. Энэ тухай Цагдаагийн ерөнхий газрын \ЦЕГ\ Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргалаас тодруулахад “Энэ мэдээлэл огт үндэслэлгүй зүйл байна. Хүний эрх , эрх чөлөөнд халдах нь хуулиар хориотой байдаг. Тухайн иргэнийг баривчлах шаардлага гарахад заавал шүүхийн тогтоол шийдвэрээр саатуулдаг. Ямар ч шалтгаангүйгээр, шүүхийн шийдвэргүй атлаа иргэнийг саатуулсан байвал тэр хүмүүс өөрсдөө хариуцлага хүлээдэг. Тухайн байр 150 хүний багтамжтай. Албадан саатуулах байранд одоо 120 орчим хүнийг шүүхийн шийдвэрээр саатуулсан байгаа” гэв.
Х.ХАНГАЛ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж