Андрей Аршавин: Би “Арсенал”-д дамжуулалтаа тоолох гэж ирээгүй | News.MN

Андрей Аршавин: Би “Арсенал”-д дамжуулалтаа тоолох гэж ирээгүй

Хуучирсан мэдээ: 2010.02.26-нд нийтлэгдсэн

Андрей Аршавин: Би “Арсенал”-д дамжуулалтаа тоолох гэж ирээгүй

А.С.Аршавин 2008-2009 оны Английн хөлбөмбөгийн улиралд Лондонгийн “Арсенал” багт 23 дугаартай хагас хамгаалагчаар  хүчин зүтгэж байгаа билээ. Тэрээр Арсеналд очсоноос хойш Сандерленд багтай тоглоход 62 минут, Фулхем багтай тоглоход бүтэн 90 минут талбайд тоглосон байна. 23 настай орос залууг хэзээ ид шидээ харуулахыг хөлбөмбөгийн фенүүд хүлээж байгаа нь лавтай. Өнгөрсөн амралтын өдөр болсон Английн аваргын тэмцээнд анх удаагаа бүтэн 90 минут талбайд тоглосон тэрээр үзүүлсэн тоглолтын талаар төдийлэн сэтгэл хангалуун биш байгаа хэдий ч дараагийн улирлын Аваргуудын Лигт тоглох итгэлээ алдаагүй байгаа аж. Тэрбээр тоглолтын дараа доорхи ярилцлагыг өгчээ.

-Тоглолт ямар байв?

-Тоглолт надад хүнд байлаа. Хэд хэдэн амжилтгүй агшины дараа байраа олсон. Ялангуяа булангийн цохилтын дараах хоёр үсрэлтэнд нэн гомдолтой байна. Түүнийг би алдаж, амжилтгүй цохисон.

-Гэвч бусад хэсэгт ч гэсэн таны гурван дамжуулалт цөм “чулуу” болох байсан?

-Би энд өөрийн гоол, дамжуулалтыг тоолох гэж ирээгүй ээ. Хэдийгээр өнөөдөр тэнцсэн ч гэсэн хамгийн гол нь баг маань хожих нь чухал, учир нь дараа жилийн Аваргуудын Лигд багтах гол зорилго чухамдаа биднээс холдоод байгаа энэ үед.

-Онооны самбар дээрх тэгийг тоо болгон өөрчлөх хоёр боломж танд байсан?

-Та миний 1-р үеийн тоглолтод хаалганы дээгүүр цохисныг хэлээд байна даа. Тэр агшинд хүчтэй дамжуулалт ирж, өшиглөхөд аятай бус тэгээд ч бөмбөг аль хэдийн  нисээд холдсон байлаа. Харин тоглолтын төгсгөлд тохиосон агшин үнэн онцгой байсан ч нөгөө талын хаалгач гайхалтай сайн тоглосон. Бид ердөө эсрэг талын хаалгачдын амжилтын өдрийг эхлүүлэх шив дээ. Гайхамшигтай тоглолтыг эхлээд Сандерленд багийн  хаалгач Фулопд, одоо болохоор  Фулхемийн Шварцерт бэлэглэлээ. Тэрээр хоёр дугаар таймд толгойгоор мөргөсөн Диабигийн бөмбөгийг яаж барьсан нь надад яг оньсого шиг үлдсэн шүү. Миний хувьд тэр үед бөмбөгөө буруу авсан, баруун хөлөөрөө ажиллах хэрэгтэй байсан. Цохисон ч ашиггүй, яахав дээ булангийн цохилт нэмэгдэх байсан биз. Гэхдээ эсрэг талын хаалгач Шварцерийн хувьд нягт, нэлээн амаргүй цохилт авсан хэдий ч түүнд аюултай нөлөө  үзүүлээгүй. Хаалганы хөндлөвч хүртэл хаалгачийнхаа талд байсан шүү.  

-Таныг задарч нээгдэж байгааг хэд хэдэн удаа хамтран тоглогч нар чинь онцолж хараагүй санагдсан.  Итгэхгүй байгаа юм болов уу?

-Гүйцэд ойлголцоогүй л байна, гэхдээ удахгүй байлгүй дээ. Хэрэв “Зенит”-ийн Анюков дамжуулалт өгсөн л бол хариу дамжуулалт авахын тул хаашаа гүйхээ аль эрт мэддэг л дээ. Энд бол тэгж харилцан ойлголцохын тул ахин дахин ажиллах л хэрэгтэй. Бид хэдий хэр олон удаа хамтдаа тоглоно, төдий чинээ миний задгайрч нээгдэж байгаа байдал анхаарагдахаа байж, тэр хэмжээгээр манай багийнхны ямарваа хамтын ажиллагаанд үр ашгаа өгнөө. 

-Үзэгчдийн дундаас харж байхад хоёрдугаар үеийн дундаас та илт ядарч байгаа тань мэдрэгдсэн?

-Тийм шүү. Бүр нэгдүгээр үеэс л бага зэрэг шүлсээ нулимаад эхэлсэн,  хоёрдугаар үед бүр хөл таг суусан. /Инээв/ Шууд хэлэхэд бүх тоглолтод одоогоор шинэлэг байдал дутаад байна. Гэвч тоглолт бүрээс  энэ зүйл хялбар болно гэж бодож байна. Хурдны хэмнэлээр зайлшгүй эрч хүчээ сэлбэх хэрэгтэй, ашгүй хоёр сар хагасын дараа дахиад амралт эхэлнэ. Тийм болохоор өнөөдөр 90 минутын турш талбайд тоглосондоо маш баяртай байнаа.

-Гэмтэл авсан тоглогчид багтаа ирж эхэлбэл байдал дээрдэх байх?

-Бүгд багтаа эргэн ирж байна, тэсэн ядан хүлээж  байгаа. Гэхдээ энэ бүхэн мэдээж сүүлийн тоглолтуудад оноо алдах шалтаг биш. Сандерленд,  Фулхэм багуудыг хожих л ёстой  байсан.

-Хэрэв “Аваргуудын Лиг”-т багтаж чадахгүй бол багийн хувьд том цохилт  болно доо?

-Энэ талаар хэн ч бодохыг хүсэхгүй. Мэдээж бид эхний дөрвийн төлөө үзэж байна, тулаан дуусчихаагүй байна шүү дээ.

Зохиогчийн эрх: t67.blog.mn блог хөтлөгч  /2009.03.03/

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж