Өнгөрөгч ням гаригт сувилагчийн буруутай үйлдлээс болж дөрвөн сартай хүүхэд амь насаа алдсан хэрэг Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд гарсан гэнэ. Сувилагч хатгалгаатай хүүхдэд хордлого тайлах дексаннетазон тарих ёстой байтал булчин сулруулдаг сугсанметон гэдэг тариаг тун хэтрүүлэн тарьсанаас ийм хэрэг гарсан аж. Ажилдаа хариуцлагагүй хандаж, адил хөх өнгөтэй тариаг андуурч тарьсан сувилагчийн хэргийг тус дүүргийн цагдаагийнхан шалгаж эхэлжээ. Налайх дүүргийн цагдаагийнхан ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзаж байна. Учир нь тарианаас болж уу аль эсвэл өөр шалтгаан байна уу гэдгийг тогтоогоогүй байгаа учир мэдээлэл өгөхгүй гэлээ.
Х.ХАНГАЛ
Холбоотой мэдээ