“WikiLeaks”-ын Ассанж юу хүсч байга вэ?

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

“WikiLeaks”-ын Ассанж юу хүсч байга вэ?

Тэр үүнийгээ өөрөө ч сайн мэдэхгүй байна.
“WikiLeaks”-ыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж гэж эр хэдийнээ дэлхий нийтийн анхаарлыг өөртөө татаж чаджээ. Түүний удирдлага дор АНУ-ын зэвсэгт хүчин, дипломат харилцааны талаарх нууц материал болон дэлхийн олон орны Засгийн газрын шившгийг дэлгэсэн материалуудыг дэлгэж байгаа юм. Ассанж одоо хувийн компаниудын мэдээллийг ч дэлгэнэ гэдгээ зарлаад буй. Түүний дараагийн бай нь АНУ-ын нөлөө бүхий нэгэн банкнаас эхлэх юм.
Гэхдээ ноён Ассанж “WikiLeaks”-ээрээ дамжуулан юунд хүрэхийг оролдоно вэ? Тэр яг юу хүсч байгаа бол?

“Би өөрөө ч сайн мэдэхгүй байна” гэж тэрбээр “Forbes” сэтгүүлийн сурвалжлагчийн асуусан “Банкны талаарх мэдээллийг дэлгэснээр ямар үр дүнд хүрэхийг хүсч байгаа вэ?” гэсэн асуултад хариулсан байна.
“WikiLeaks”-ын цацсан мэдээллүүд дунд АНУ-ын дипломат албаныхан дэлхийн таван орны төрийн тэргүүдийг басамжлан, гутаан доромжилсон байгаа тухай баримт гарч ирсэн юм.

Ассанж өөрөө ч хэцүүхэн хүн бололтой. Австралийн чөлөөт сэтгэлгээтэй, тогтвор суурьшилгүй гэр бүлээс гаралтай тэрээр хүүхэд насандаа албан ёсны боловсрол бараг эзэмшээгүй аж. Түүний бага нас Марк Твэйний зохиолын гол баатар Том Сойертой их төстэй байсан гэж Ассанж өмнө нь хэлж байсан. Ассанжийг 14 нас хүрэх үед түүний гэр бүл хэдийнээ 37 удаа нүүсэн байна. Үүний шалтгаан нь хойд эцгийн дарамтаас зугтах байсан аж. Түүнчлэн өсвөр насандаа алдартай хакер байсан ба шоронгийн хаалга татах дөхөж байсан нэгэн төдийгүй мөн өсвөр насандаа эцэг болж байсан байна. Дараад нь хүүхдийнхээ асран хамгаалагч болохын тулд олон удаа Австралийн шүүх хурлаар орж байсан байна.
Тэр маш завгүй ажилладаг болохоор онгоцны тасалбар худалдан авсан эсэхээ мартах зэрэг элбэг тохиолддог гэнэ. Тэр бүү хэл цагаа хэмнэхийн тулд компьютерийнхээ ард сууж байхдаа үсээ засуулдаг аж.

Тэр улс төр, эдийн засгийн ямар нэг хүсэл ямар нэг философигүй ч Америк маягийн либертаризмд хүрэх дөхөж байгаа нэгэн гэж өөрийгөө тодорхойлдог. Ассанж “Forbes” сэтгүүлд хэлэхдээ компаниудын үйл ажиллагааг дэлгэн харуулснаар компанийн ёс суртахууныг сайжруулахад туслана гэв.
Вэб хуудсандаа дурдсанаар “WikiLeaks” нь аливаа байгууллагын үйл ажиллагааг ил тод байлгах нэг л зорилготой аж.

“Ил тод байна гэдэг хүмүүст илүү сайн нийгмийг бий болгодог. Энэ нь цаашлаад нийгэмд буй байгууллагууд, засгийн газрууд зэрэгт хээл хахуулийг бууруулж, ардчиллыг сайжруулна” гэж вэб сайтдаа бичсэн байна.
Гэв үнэндээ “WikiLeaks” өөрөө энэ бодлогынхоо эсрэг үйл ажиллагаа явуулж байна гэж зарим нь үздэг. Компанийн шатлан захирах ёс, хөрөнгө оруулагчид нь тодорхойгүй төдийгүй төлөвлөгөөг тодорхойлох аргагүй байгаа юм. Мэдээллийг дэлгэх болон эс дэлгэх олон нийтийн сонирхлыг үл харгалзан өөрөө шийдвэр гаргах эрхтэй. Харин уг үйлдлийнх нь хохирогч болж байгаа гэх, тухайлбал АНУ-тай хамтран ажилладаг афганистанууд Талибанд өөрсдийн нэрийг дэлгэхгүй байхыг хүсэх боломжгүй аж. Энэ болон бусад шалтгаануудын улмаас Америк  эрдэмтдийн холбооны Засгийн газрын нууц байдлын төслийн тэргүүн Стийвен Афтергүүд “WikiLeaks”-ыг өөрөө нууц байдлын эсрэг халдагч хэмээн нэрлэсэн байна.

“Хэрэв “WikiLeaks” харангын дохио өгөхийг хүсч байгаа бол хээл хахуулийн хэргийг илчлэх хэрэгтэй. Хэрэв түүхийн үнэн бодит байдалд санаа зовж байгаа бол фактуудаар баталгаажсан баримтуудыг дэлгэх хэрэгтэй. Хэрэв дайны эсрэг үйл ажиллагаа хийхийг хүсч байгаа бол дипломат харилцааг үймүүлэх бус эсрэгээр нь хамгаалах арга хэмжээ авах ёстой” гэж Афтергүүд өөрийн блогтоо бичсэн байна.

Гэхдээ үүний алийг нь ч “WikiLeaks” хийгээгүй байна гэв. Үүний оронд тус байгууллагын хувьд зөвхөн асар их хэмжээний материал л цацаж буйгийн дунд зарим нь маш ойлгомжгүй, толгой эргүүлсэн, зарим нь эргэлзээтэй, эсвэл ичмээр, үгүй бол байдаг л нэг мэдээлэл байдаг. Харин эднийг холбох ганц зүйл нь бүх мэдээллүүд “нууц” гэсэн ангилалд багтах юм.

Хэрэв тухайн орон, эсвэл байгууллагын ажил хэрэгт нууц байдал ямар нэг байдлаар хууль ёсны хувьд үүрэгтэй бол “WikiLeaks”-ын хэрэгжүүлж буй арга хэмжээнээс өөр арга хэрэгтэй гэж ноён Афтергүүд хэлэв. Шинжээчдийн хувьд ч Засгийн газруудын талаар “WikiLeaks”-ын задалсан материалууд арай л хэтэрсэн гэж үздэг юм. АНУ-ын хувьд нэг жилд ойролцоогоор 16 сая нууц материалыг шинээр “үйлдвэрлэдэг” гэсэн тооцоо байдаг.

Хэдийгээр Дэлхийн хоёрдугаар дайны дараа үеэс атомын зэвсгийн эрин үе эхэлсэн ч АНУ-ын хувьд зөвхөн энэ онд л өөрийн эзэмшдэг цөмийн цэнэгийн тоог анх удаа зарласан юм. Түүнчлэн тус улсын тагнуулын байгууллагууд саяхнаас л төсвийнхөө талаар мэдээлэл хийдэг болж байгаа.

Энэ мэдээллээс харахад ямартай ч Жулиан Ассанж дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа төдийгүй, түүнээс олон улс орон, байгууллагууд эмээж байгаа нь тодорхой байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж