Ялтан шилжүүлэх гэрээний төслийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Ялтан шилжүүлэх гэрээний төслийг дэмжив

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр Монгол Улс, Хятад улс хооронд байгуулах “Ялтан шилжүүлэх тухай гэрээ”-ний төслийг зарчмын хувьд дэмжиж, УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр шийдвэрлэлээ.

Манай талын хүсэлтээр хоёр улс хооронд “Ялтан шилжүүлэх гэрээ” байгуулах, Хятадын нутагт ял эдэлж байгаа Монгол Улсын иргэдийг эх оронд нь шилжүүлэх талаар 2005 оноос хойш талууд санал солилцож байна.

Хэдийгээр гэрээ байгуулаагүй ч хамтын ажиллагааны дүнд манай улсын хоёр, БНХАУ-ын нэг иргэнийг харилцан эх оронд нь шилжүүлэн, тухайлсан гэрээ байгуулахыг зарчмын хувьд тохирч, хэлэлцээг хоёр талаас явуулахаар болсон.
“Ялтан шилжүүлэх тухай гэрээ” байгуулснаар хоёр улсын нутаг дэвсгэрт ял эдэлж байгаа өөрсдийн иргэдийг эх орондоо авчрах, ялын төрөл, хугацааг бууруулах эрх мэдэл бүхий байгууллагын шийдвэрт хамруулах, эх орондоо нийгэмших, гэр бүл, ах дүү, хамаатан садантайгаа эргэлтээр ойрхон уулзаж байх зэрэг олон боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж