Үзэсгэлэнд санаачлагатай оролцогчийг шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

Үзэсгэлэнд санаачлагатай оролцогчийг шалгаруулна

Үзэсгэлэнд санаачлагатай оролцогчийг шалгаруулна
Мэдээлэл, харилцаа холбоо технологийн салбарын  хөгжил дэвшил, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа, чадавхийг нэмэгдүүлэх олон нийтэд сурталчлах зорилгоор  “ICT Expo-2010” үзэсгэлэн яармагийг тавдугаар сарын 14-17-нд зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнг Мэдээлэл шуудан, харилцаа холбоо, технологийн газар,   Харилцаа холбооны зохицуулах хороо, Мишээл Экспо төвтэй хамтран зохион байгуулах ажээ. Энэхүү үзэсгэлэнг  2005 оноос  жил бүр “Цахилгаан холбоо, мэдээлжсэн нийгмийн дэлхийн өдөр”-тэй давхцуулан зохион байгуулж ирсэн байна.  Энэ жилийн хувьд Дэлхийн цахилгаан холбооны байгууллагаас дээрх өдрийг “Better city, better life with ICTs” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэжээ. Үзэсгэлэнд оролцогч байгууллагуудаас шилдэг технологи, шилдэг үйлчилгээ, шилдэг санаачлага, тэргүүний хөрөнгө оруулагч, шилдэг шийдэл, шилдэг бүтээгдэхүүн, хэрэглэгчийн таашаалд нийцсэн үйлчилгээ, “ICT Expo-2010”-ын шилдэг оролцогч, санаачлагатай оролцогч,  өвөрмөц оролцогч зэргийг шалгаруулах юм байна.
Д.ЦЭЭНЭ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж