Зэвсгээр хөөцөлдөх эрин эхэлж магадгүй | News.MN

Зэвсгээр хөөцөлдөх эрин эхэлж магадгүй

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Зэвсгээр хөөцөлдөх эрин эхэлж магадгүй

“Хэрэв НАТО болон Москва пуужингийн довтолгооноос хамгаалах хамтын систем бий болгоход санал нэгдэж чадахгүй бол ирэх арван жилд зэвсгээр хөөцөлдөх шинэ үеийг эхлүүлж болзошгүй” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведэв мэдэгджээ. 

ОХУ-ын Ерөнхийлөгч Медведэв арваннэгдүгээр сарын эхээр Лисбонд болсон НАТО болон ОХУ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр хамтын механизмыг бүтээх төслийг бүрэн боловсруулах тухай зарлаж байсан.

Уулзалтын дараа НАТО-ын удирдагч Андерс Фох Расмуссэн баллистик пуужингийн эсрэг НАТО-ын хамгаалах хөтөлбөрт ОХУ хамтран ажиллах тал дээр санал нэгдсэнийг мэдэгдсэн бөгөөд түүхэндээ анх удаа хоёр тал харилцан бие биенээ хамгаалах хөтөлбөрт хамтран ажиллах гэж байна хэмээн мэдэгджээ.

Мягмар гаригт Ерөнхийлөгч Медведэв “ОХУ болон НАТО-ын хамтын чадавхи бололцоог дайчилж, Европын холбооны бүх улсыг пуужингийн халдлагаас бүрэн хамгаалах нөхцөлөөр хангах болно” хэмээн хэлсэн байна.

Мөн тэрээр “Би нэг зүйлийг нээлттэй хэлмээр байна. Ирэх арван жилийн хугацаанд хоёр тал пуужингаас хамгаалах хөтөлбөрийн хүрээнд зөвшилцөлд хүрч чадвал хамтын бүрэн боловсруулсан механизмыг бүтээх болно, харин зөвшилцөлд хүрч чадахгүй бол зэвсгээр хөөцөлдөх цоо шинэ эринийг эхлүүлж, шинээр зэвсэг байршуулах талаар шийдвэр гаргах хэрэгтэй болно” гэжээ.

Одоогийн байдлаар ямар мэдэгдэл, шийдвэр гаргах талаар НАТО-ын байр суурь нь олны анхаарлыг ихэд татаж байна.

Б.Энхцэцэг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-12-01 133.43.247.122

manaih zevsegee sairjuulah yumsan yadaj Moscow bish gehed Beejin hureh heden puujintai boloh heregtei baina

Avatar

ãàëçóó áàð 2010-12-01 202.179.11.134

þóí çýâñýã ãàçàð õºäëºëò ¿åð óñ ãàë ãýý÷ îëîí áàéãàëûí àþóë àéñóé õà õà õà õà õà òýãýýä áàñ ÿíç á¿ð ºâ÷èí òàõàë

Avatar

Зочин 2010-12-01 119.40.100.99

Зэвсэглэлээр хөөцөлдсөөр ирсэн одоо ч хөөцөлдөж байгаа цаашдаа ч хөөцөлдөх болно энэ бол бичигдээгүй хууль шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж