Казахстанд олон улсын уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Казахстанд олон улсын уулзалт болно

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын онцгой дээд хэмжээний уулзалт Казахстан улсын Астана хотод болох гэж байна. Тус уулзалтанд Европын 56 улсын төлөөлөгч, дипломатчид болон хуучин Зөвлөлт холбоот улсын харьяат орнууд оролцох юм байна.

Энэ удаагийн хурлаар олон улсад мансууруулах бодис наймаалцах болон терроризм ихээр гарч байгаа Афганистан улсын асуудлыг голлон хэлэлцэх болно.
Ардчилал, хүний эрхийн буурай үзүүлэлттэй Казакстан улсад тус хурлыг зохион байгуулахад тохиромжгүй гэж хүний эрхийн бүлгэмүүд үзсэн бөгөөд харин шүүмжлэгчид үүнийг няцааж, газрын тосоор баялаг орныг далайн чанадын улсуудад таниулах нь тус улсыг товлосны гол зорилго гэж хэлсэн байна.

Хамгийн сүүлд “Wikileaks”-ээс АНУ-ын дипломат сувгийн талаар мэдээллийг нийтэлснээс хойш олон улсын удирдагчид анх удаа нэг дээвэр дор цуглах гэж байгаа нь Казакстан дахь хүний эрхийн буурай үзүүлэлтийг онцгойлон анхаарахгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна.

Энэ удаагийн чуулга нь Казакстан улсын хөрсөн дээр болж байгаа хамгийн том олон улсын арга хэмжээ юм.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж