“Номин Холдинг” нийгмийн хариуцлагын үйлст

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

“Номин Холдинг” нийгмийн хариуцлагын үйлст

Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 01 Дэлхий нийтээр ДОХ-оос сэргийлэх үйл хэрэгт анхаарал хандуулах өдрийн хүрээнд “Номин Холдинг” ХХК нь нийгмийн хариуцлагаа ухамсарлан ХДХВ/ДОХ-оос хамгаалах үйл ажиллагааг зохицуулах үндэсний хороотой хамтран олон шат дараалалтай арга хэмжээнд хамтран дэмжин ажиласан байна. Энэ арга хэмжээний хүрээнд өнөөдөр Улаанбаатар хотын хотын төвийн 5 дүүрэгт байрлах Номин супермаркетын 8 салбар супермаркет, 3 хайпермаркет, 2 их дэлгүүр, болон 1 бөөний худалдааны төв дээр энэхүү өвчний талаарх мэдээлэл болон өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ мөн бусад холбогдох мэдээллийг үйлчлүүлэгч, худалдан авагч нартай танилцуулж тэдэнд энэ талаарх мэдээллийг сайн дурын ажилтануудын тусламжтайгаар дэлгэрэнгүйгээр нь хүргэсэн юм.

Мөн түүнчлэн “Номин Холдинг” ХХК-ийн нийт 3200 гаруй ажилчид “Улаан тууз” аянд дэмжин оролцож бүх нийтээрээ улаан туузыг энгэртэй зүйсэн байлаа.             
                              
2010 оны 10 сарын байдлаар “ДАРХЛАЛЫН ОЛДМОЛ ХОМСДОЛ”-н  83 дах удаагийн тохиолдолд бүртгэгдсэн нь цөөн хүн амтай манай орны хувьд энэ нь  бид тус өвчний талаарх асуудалд нухацтай, хариуцлагатай анхаарал хандуулан ажиллах  шаардлагатай байгааг харуулж байна.

Номингийн хамт олон нь хувь хүн бүр энэхүү тулгамдсан асуудалд хариуцлагатай басхүү нухацтай  хандах чигийг  иргэддээ бий болгох үйл хэрэг хийсэнд баяр хүргэе.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж