Цөмийн энергийг ашиглах талаар зөвлөлдөнө | News.MN

Цөмийн энергийг ашиглах талаар зөвлөлдөнө

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Цөмийн энергийг ашиглах талаар зөвлөлдөнө

"Монгол улсад цөмийн энергийг ашиглах нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурал маргааш Засгийн газрын XI байранд болох аж. Эрдэм шинжилгээний хурал нь цөмийн энергийг Монгол Улс хэрхэн үр дүнтэй,  хүний эрүүл мэнд, байгаль орчинд хор учруулахгүй зүй зохистой хэрэглэх талаар эрдэмтэд, судлаачдын анхаарлыг хандуулах, олон нийтэд цөмийн энергийн хэрэглээг сурталчлах болон  эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүдийг байгууллагын цаашдын бодлого, үйл ажиллагаандаа тусгах зорилго агуулж байгаа юм. Хуралд нийт  30 гаруй байгууллагаас илтгэл тавих бөгөөд бүх илтгэл, эссэ найрууллыг эмхэтгэл болгон хэвлэхийн сацуу илтгэгчдийн бүтээлийг судалгааны ажлын үр дүн, сэдвийн ач холбогдол, хэрэгжих боломж, үндэслэл зэргийг харгалзан байр эзлүүлж, шилдэг илтгэлүүдийг “Цөмийн энерги – Монгол Улс 2010” форумд танилцуулах аж. Эрдэм шинжилгээний хурлын үеэр мөн цөмийн энергийн хэрэглээг харуулсан үзэсгэлэнг зохион байгуулах юм байна. Цөмийн энергийн газраас хэрэгжүүлж буй “Монгол улсад цөмийн эрчим хүчний станц барих урьдчилсан судалгаа” төслийн хүрээнд тус газраас зохион байгуулж буй ажээ.

Б.СҮРЭН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-12-01 122.201.24.106

он сар нь байж л байна шдээ

Avatar

gogo 2010-12-01 65.79.32.151

baishiigeel huraldah yum ur dun ni haana bainaa

Avatar

jojo 2010-12-01 203.91.117.3

маргааш болно гэнэ үү ямар ойлгомжгүй юм бэ он сар цагийг нь тавьчихад яадаг байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж