Олимпийн аварга Жейми Стафф гэмтлийн улмаас их спортоо орхилоо

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

Олимпийн аварга Жейми Стафф гэмтлийн улмаас их спортоо орхилоо

Олимпийн аварга Жейми Стафф гэмтлийн улмаас их спортоо орхилоо
Олимпийн наадмын дугуйн спортын аварга Британийн тамирчин Жейми Стафф нурууны хүнд гэмтлийн улмаас 36 насандаа их спортоо орхилоо. Өнгөрөгч оны аравдугаар сараас хойш нурууны нугалмын гэмтлийн улмаас огтхон ч бэлтгэл хийгээгүй Стафф цаашид дасгалжуулагчаар ажиллах бодолтой байгаа гэнэ. Тэрбээр 2008 оны Бээжингийн олимпийн наадмын дугуйн спортын багийн спринт төрөлд алтан медаль хүртсэн бөгөөд замын дугуйн дэлхийн гурван удаагийн аварга тамирчин юм. Хэвлэлийн бага хурлын үеэр Стафф “Би дугуйн спортын хоёр төрөлд олимп болон дэлхийн аварга болохыг туйлын зорилгоо болгож байсан. Харин одоо өөрийн байр сууриа Их Британийн залуу тамирчдад шилжүүлэхийг хүсч байна. Тэд 2012 оны Лондонгийн олимпид эх орноо төлөөлөн, удирдах ёстой” гэжээ. Мэргэжлийн дугуйн спортын BMX буюу бартаат замын дугуйн төрөлд өндөр амжилт гаргаж, 1996 онд дэлхийн аварга болж байсан Стафф хожим нь олимпийн аварга болох хүсэлдээ хөтлөгдөн замын дугуйн төрөлд хүч сорих болжээ. Тэрбээр асар богино хугацаанд замын дугуйн шилдэг тамирчдын тоонд багтах болж, 2002 онд Копенгагенд болсон дэлхийн аваргад анх удаагаа түрүүлж, улмаар Британийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан юм. Улмаар “Бээжин-2008” зуны XXIX олимпийн наадамд Жейсон Кенни, Сэр Крис Хой нарын хамт багийн спринт төрөлд аваргалжээ.
С.ЦЭЛМЭГ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж