Улсын хэмжээнд халдварт шар өвчний дэгдэлт их байна. Баянхонгор аймагт бага насны хүүхдүүдийн дунд өвчлөл их байгаатай холбогдуулан аймгийн төвийн долоон цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байгаа бөгөөд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, зөвлөмжүүдийг тараагаад байгаа аж. Өвчлөл Баянхонгор, Бууцагаан сумдад хамгийн өндөр байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.