Дээд хэмжээний уулзалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Дээд хэмжээний уулзалт эхэллээ

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт өнөөдөр Казахстаны нийслэл Астана хотын Тусгаар тогтнолын ордонд эхэлжээ. Түүнд УИХ-ын дэд дарга Г.Батхүү оролцож байна. Тэрбээр Монгол Улсаа төлөөлөн үг хэлэх юм байна. Өмнөх хурлаасаа 11 жилийн дараа болж буй уг дээд хэмжээний уулзалт Евро-Атлантикийн болон Евроазийн хамтын нийгэмлэг дэх аюулгүй байдлын нэгдсэн бодлого, тусгаарласан зурвас болон аюулгүй байдлын төвшин сэдвээр болж буй ажээ. Афганистаны асуудал, галт зэвсгийн наймааг хянах, зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэх, хямралын зохицуулалт, сунжирсан зөрчилдөөнийг энхийн зарчмаар зохицуулах хамтарсан арга замыг эрэлхийлэх үзэрэг асуудлдаар төлөөлөгчид ярилцах юм байна. Уулзалт маргааш өндөрлөх аж.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж