Арванхоёрдугаар сарын 1

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Арванхоёрдугаар сарын 1

Арванхоёрдугаар сарын 1-ний баяр

Зул хурал буюу Богд Зонхавын нирваан болсон өдөр

Шинэчлэгч ба гүн ухаантан Зонхав лам

Зул хурал буюу “мянган зулын баяр” нь бурхны шашинтнуудын чухал дурсгалт өдөр юм. Бодхисаттва Манжуширмйн хойд дүр Богд Зонхавын (1357 – 1419) нирваанд одсон өдрийг өвлийн эхэн сарын 25-ны өдөр тэмдэглэдэг. Гурав хоногийн дотор ном хурдаг.

Зонхав ламыг Түвдэд хоёрдугаар Будда гэж тооцох бөгөөд түүний  «Ламрим» ба «Нагрим» гэсэн хоёр үндсэн ном нь буддизмын гүн ухааны практикийг бүрэн хамарна. Богд Зонхав өөрийн хорвоогийн замын төгсгөлдөө ирээдүйн  шавь нараа түүнтэй уулзаагүй гэж  харамсаад хэрэггүй, түүний хоёр номыг уншихад өөртэй нь уулзсантай адилхан гэж айлтгажээ.

Румыны үндэсний баяр

1918 оны энэ өдөр Трансильваний Үндэсний Ассамблей Румынд нэгдэхийн төлөө санал өгсөн байна. Үүний үр дүнд румынчуудын ихэнх нь нэгдсэн Румыны гэр бүлд багтжээ. Энэ өдөр нь Румыны үндэсний баяр болжээ.

Исландын тусгаар тогтнолын баяр

Тус орны түүхэнд 1918 онд болсон үйл явдал Исландын тусгаар тогтнолын баярт (Independence Day in Iceland) зориулагджээ. Энэ өдөр Исландыг Данитай холбоотой тусгаар улс гэж хүлээн зөвшөөрсөн байв. Өмнө нь 1380 оноос Исланд нь Данийн эзэмшлийнх гэж тооцогдож иржээ. Үндэсний чөлөөлөх хөдөлгөөн XIX зууны турш үргэлжилж зууны дунд үеэс Исланд шинэ шинэ эрх чөлөөг авсаар ирэв. Тухайлбал, 1843 онд тогтнолын гэх бүх Исландын зуны хуралдааныг сэргээсэн байлаа. 1854 онд Данийн худалдааны монополийг халсан байна. Үндсэн хуулиа 1874 онд баталсан юм.

Өдрийн ишлэл

“Бүх насаараа герцогийн хатан байснаас нэг цаг хатан хаан байх нь хамаагүй дээр”
Нөхөр герцог Брагансаа Испанийн эсрэг 1640 онд гаргасан бослогыг толгойлуулахаар ятгаж, нөхрийгөө тусгаар тогтносон Португалийн IV Жуан нэрээр хаан, өөрийгөө хатан хаан Луиза болгож чадсан Луиза Франсишка ди-Гушманы хэлсэн үгнээс.
Португали бие даасан байдлаа 1581 онд алдан Испанид нэгтгэгдсэн байв. Герцог Жуан Браганс засгийн эрхийн төлөө тэмцэх эрмэлзэлгүй байсанч эрс шийдэмгий эхнэр нь 1640 оны бослогыг удирдах хэрэгтэй гэж ятгаж чадсан гэдэг. Энэ өдрийн Португалийн тусгаар тогтнолын өдөр хэмээн тэмдэглэдэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж