Жилийн шилдэг 10 киног Стивен Кинг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Жилийн шилдэг 10 киног Стивен Кинг нэрлэв

Стивен Кинг. Фото: AFP

Нэртэй зохиолч Стивен Кингийн энэ жилийн шилдэг 10 киног нэрлэсэн жагсаалтыг Entertainment Weekly сэтгүүл нийтлэв.

Өнгөрч буй жилийн шилдгээр “Намайг тавь” гэдэг киног (үүний зэрэгцээ Кинг уг киног арван жилийн шилдэг аймшгийн кино гэжээ) нэрлэсэн байлаа.  Энэ бүтээл нь Оуэн гэх ад үзэгдсэн хүү ба түүнтэй уулздаг вампир охин Эбби хоёрын тухай Шведын киноны  шинэ хувилбар юм.

Хоёрдугаарт нь Бен Аффлек ба Ребекка Холл хоёрын гол дүрд нь тоглосон  "Хулгайч нарын хот” киног нэрлэжээ. Нэр нь тааруу мөртлөө их сайн кино гэж мастер хэлсэн байв.

Эхний гурвыг  Кристофер Ноланы "Эхлэл кино төгсгөв. Киног үзэгчид ба шүүмжлэгчид сайнаар хүлээн авсан ба уг кино 160 сая доллараар бүтэж, 823 саяыг цуглуулжээ.

Стивен Кингийн 2010 оны шилдэг 10 кино:

  1. "Намайг тавь"
   2. "Хулгайч нарын хот"
   3. "Эхлэл"
   4. "Нийгмийн сүлжээ"
   5. "Дээрэмчин хөвгүүд"
   6. "Пипе"
   7. "Химера"
   8. "Монcтрууд"
   9. "Этгээдүүд 3D"
  10. "Амьдаар нь бүү барь"

Эх сурвалж: Лента.ру. Бэлтгэсэн Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж