Нүцгэлэх сканераас хэрхэн хамгаалах вэ?

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Нүцгэлэх сканераас хэрхэн хамгаалах вэ?

Фото: ISRAland/AP

Олон улсын нисэх буудлын ажилтнууд дуулиан тариад байгаа сканераараа таны нууц газруудыг хараад байх нь танд төдийлөн таалагдахгүй нь мэдээж хэрэг. Гэхдээ энэ асуудлыг шийдэхээр болж байна.
АНУ-ын зохион бүтээгч Жеф Баске (Jeff Buske) ёс журамтай иргэдийг нисэх буудлуудын шалгагч нарын харцнаас хамгаалах дотуур хувцас бүтээжээ. Түүний хэлж байгаагаар тэр дотуур хувцсанд металлын тоосоор дүрс зурагдан шингээгдсэн байна.
Нэвт харагч тийм хувцаснаас тэр дүрсийг харахаас биш нүцгэн эрхтэнг олж харахгүй гэнэ. Эхлээд зохион бүтээгч тийм хувцсыг рентген өрөөгөөр ороход ашиглах санаатай байсан ч одоо зорчигчид нүцгэлэх сканерт дургүйцлээ илэрхийлж байгаа учраас нийтэд зориулсан хувцас хийхээр шийджээ. Харин нисэхийн хянагчид үүнийг зөвшөөрөх үү гэдэгт л асуудал оршиж байна.

Эх сурвалж: ISRA.ру. Бэлтгэсэн Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж