Зарим сумдад 30-40 см цасан бүрхүүлтэй байна

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Зарим сумдад 30-40 см цасан бүрхүүлтэй байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд үргэлжлэн орсон цасан шуурганы улмаас Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудын зарим зам даваа цасанд боогдоод байсан бол өнөөдрийн байдлаар хаагдсан зам даваа байхгүй байна гэж Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Цогтбазар мэдээллээ. Тус аймгийн Баруунтуруун, Цагаанхайрхан сумдын хооронд баг зэргийн зам даваа халтиргаа гулгаатай байгаа бол Хяргас, Ховд сумдын зарим газраар 30-40 см-ийн цасан бүрхүүлтэй байгаа аж. Ирэх бямба гаригаас эхлэн нийт нутгаар цасан болон шороон шуурга төлөвтэй байгаа тул орон нутгийг зорих жолооч тээвэрчид болон малчид ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэн, Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

                                                                                                                                                       Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж