Төрийн дээд одон медалиар шагнууллаа

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Төрийн дээд одон медалиар шагнууллаа

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, төр засагт олон жил ажилласан зарим хүмүүсийг Улс  тунхагалсаны 86 жилийн ойгоор шагнах тухай ерөнхийлөгчийн зарлиг гарсны дагуу өнөөдөр Сүхбаатар  аймгийн зарим иргэд төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа.

Сүхбаатар аймгаас энэ удаа 10 хүн шагналыг хүртсэний дотроос Хадалмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор нэг, Алтан гадас одонгоор хоёр хүн шагнагдсан бол долоон хүн Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдлаа.

Татварын хэлтсийн ахмад ажилтан Доонэрэнгийн Дамбасүрэнд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Зураач Ёндонгийн Бадарч, Жаахан шарга театрын дарга Төмөрийн Шинэхүү нарыг Алтан гадас одонгоор, Дамдины Цэрэнпил, Ядамсүрэнгийн Улаанхүү, Рэнцэндоржийн Ганбаатар,Дугаржавын Авид, Моононгийн Дэнсмаа, Жүгдэрнамжилын Чулуун-Эрдэнэ, Чүлтэмийн Түмэннаст нар Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаалаа.

Дашрамд дурдахад энэ удаагийн төрийн дээд шагналд урлагийн салбараас 17 хүн тодорхойлсноос нь долоо нь шагналаа гардсан юм.

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж