Галын бэлэн байдлын үзлэг шалгалт хийв

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Галын бэлэн байдлын үзлэг шалгалт хийв

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас аж ахуй нэгжүүдийн галын байдалд үзлэг шалгалт хийжээ. Уг үзлэг шалгалтанд 11 байгууллагыг хамруулж давхардсан тоогоор 58 зөрчил дутагдлыг илрүүлж, шалгалтын явцад 47 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар заавал биелүүлэх албан шаардлага 12, Мэдэгдэл 5, танилцуулга 1 бичиж, Гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт ухуулга сурталчилгаанд Мөрөн сумын 2117 айл өрхийг хамруулж, 1109зөрчлийг илрүүлж, 1008 зөрчлийг үзлэг шалгалтын явцад засуулж, 4081 хүнийг гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх талаар ухуулга ярианд хамруулав.
Аравдугаар сарын 26-нд Дэлгэрмөрөн голд живж осолдсон эмэгтэй хүний цогцсыг уснаас гаргах, арваннэгдүгээр сарын 06-08-нд Эрхэл нуурт мөс цөмөрч живсэн Эксел маркийн машиныг татаж гаргах ажиллагаанд Онцгой байдлын хэлтсээс аврах шуурхай бүлэг 2 офицер, 10 аврагч, 2 автомашинтай ажиллажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж