Манайд өдгөө физиологи талаас нь эмээр эмчлэх арга хэт их дэлгэрчээ. Иймд эмийн зохисгүй хэрэглээ нэмэгдэж байгааг багасгах зорилгоор эмийн бус эмчилгээний аргаар 1000 гаруй хүнийг туршилтад хамруулан эмчлээд байгаа сэтгэл зүйч Ц.Зэсэнхүү өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнп хандлаа. Тэрбээр ХБНГУ-д сэтгэл зүйн чиглэлээр суралцаж ирээд, “Саруул гэрэлт ирээдүй” төвийг байгуулаад байгаа ажээ.
Өвчин хэлж биш, хийсч ирдэг. Хэрэв өвчин тусвал яах вэ? Эм, тариагүй болчихвол оронд нь юу хэрэглэх вэ? Ер нь хүнд тусаад байгаа өвчнүүд юунаас үүсээд байна вэ? Энэ талаар та нэг ч гэсэн удаа бодож үзсэн үү? Хариулт ердөө энгийн. Энэ нь тухайн хүний сэтгэл санааны хямралаас болж үүсдэг байна. Сүүлийн үед өвчин дан харшилын шинжтэй болсон гэнэ. Учралбаас энэ нь мэдрэлийн судалын үйл ажиллагаатай холбоотой байдаг байна.
Ц.Зэсэнхүү сэтгэл зүйч ердөө л сэтгэлийн эмчилгээг санал болгож байна. Өнөөдөр гадаадын тэр тусмаа барууны орнуудад сэтгэл зүйн шинжлэх ухаан ихээхэн дэлгэрч байгаа. Харин манайд сэтгэл зүйн салбар эхлэл төдий хөгжиж буй. Өвчтэй хүний сэтгэхүйг эхэлж засах аж. Энэ нь нэг ёсны хүний сэтгэл оюунтай ажиллана гэсэн үг. Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэрдэг хэмээн Монголчууд хэзээнээс нааш ярьсаар ирсэн ард түмэн. “Саруул гэрэлт ирээдүй” төв хөгжмөн эмчилгээг та бүхэнд санал болгож байна. Элэг, бөөр, ходоод, цөс өвдвөл эдгээрт зориулсан хөгжмийн эмчилгээ бий гэнэ. Хөгжмийн аяар, намуун, уянгалаг, цоглог гээд өвчин болгонд тохирсон хэмнэлээр эмчдэг. Эднийх өдөртөө 4-5 хүнд үйлчилдэг. Энэхүү эмчилгээгээ цаашид гэрээр нь хийхээр зорьж байгаа юм байна. Мөн давхар судалгаа, шинжилгээний ажил ч хийж байгаа ажээ.
Б.БАТЖАРГАЛ