Хувиараа алт олборлогч 18 иргэн амь насаа алджээ

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Хувиараа алт олборлогч 18 иргэн амь насаа алджээ

Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд алт гарсан 2008 оны 12 сараас хойш 18 иргэн алтны төлөө амь насаа алджээ.

Монгол орны хойморт орших үзэсгэлэнт сайхан онгон байгаль, далай ээжээрээ дэлхийд гайхагдсан Хөвсгөл нутгийг гадаад дотоодын жуулчид зорин ирж амарч алжаалаа тайлдаг.

Байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн дархадын цэнхэр хотгор буюу Улаан-Уул, Цагааннуур сумдын хөвч тайгад хууль бус алт олборлогчид хоёр жил үйл ажиллагаагаа явуулж, алтны төлөө амиараа дэнчин тавин алт ухсаар байна. Алтны төлөө чулуунд дарагдаж, хөл гараа хугалан бэртэн гэмтэж, тэр ч бүү хэл алтан амиа алдаж буй иргэдийн тоо нэмэгдсээр 18 хүрсэн байна.

Улаан-Уул сумын Ногоон гол. Ар хэм, Хавхан зэрэг газруудад хүн ам орон сууцны тооллогоор 360 иргэн хууль бусаар алт олборлож буй тoo гарчээ. Аймаг орон нутгаас хууль бус алт олборлогчдын үйл ажиллагааг таслан зогсоохоор олон арга хэмжээ авч байгаа ч өнөөдрийг хүртэлх хугацаанд бүрэн зогсоогүй байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж