Н.Батт Хонгконгийн лигт тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Н.Батт Хонгконгийн лигт тоглоно

“Манчестер Юнайтед” клубт 12 жил хүчин зүтгэсэн Ники Батт Хонгконгийн лигийн “Сөуд Чайна” багт тоглох болсныг тус багийн эзэд олон нийтэд зарлалаа. Өдгөө 35 настай Батт шинэ клубынхээ дебут тоглолтыг өнөөдөр “ТСВ Пигасус” багийн эсрэг хийх гэнэ. Английн шигшээд долоон жил тоглосон хашир туршлагатай хагас хамгаалагч багт нь ирснээр Азийн дээд төвшний баг болно гэдэгт тус багийн эзэн Стивен Ло итгэлтэй байна. Харин Батт одоо ч Английн премьер лигт тоглох боломж өөрт нь байгаа гэж энэ үеэр хэлсэн байна. “Гурван арслангууд” болон “Улаан чөтгөрүүд”-ийн өмсгөлийг тайлаад тэрбээр “Ньюкастл” клубтэй зургаан жилийн гэрээ байгуулсан ч тэнд ердөө ганцхан жилийг өнгөрүүлсэн юм. Харин дараа нь 2005-2006 онд “Бирминхэм” клубт зээлээр явсан бөгөөд эргээд “Алаг шаазгайнууд”-тай өнгөрсөн жилийг дуустал хамт байсан билээ. Хонгконгийн багтай холбож өгсөн гол хүн нь “Бирминхэм”-ийн эзэн Карсон Енг аж.

Английн Премьер лигт 18 жилийг өнгөрүүлэхдээ нийт 566 тоглолтод оролцож, 32 гоол оруулсан ахмад туршлагатай Баттыг Сөүд Чайна клубын нэр хүндийг өндөрт өргөнө гэдэгт хөгжөөн дэмжигчид нь ч найдаж байгаа юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж