Эцэг нь охиноо 30 жил хүчирхийлжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Эцэг нь охиноо 30 жил хүчирхийлжээ

Фото: ISRAland/AP

Аргентины хууль хяналтын байгууллагынхан гучин жилийн турш өөрийн охиныг хүчирхийлсэн маньяк гаж донтонг барин хорьсон байв. Энэ хугацаанд охин нь эцгийнхээ 10 хүүхдийг төрүүлжээ.

Цагдаагийн мэдээгээр энэ жил 62 хүрч байгаа маньяк зуны эхээр баривчлагдсан ба түүний энэ гэмт хэргийг мөрдөн байцаалтын явцад илрүүлжээ.

Гаж донтонг баривчлахын тулд хүчирхийлэлд өртсөн охиноос нь гомдол гаргуулсан байв. Эцэг нь охиноо арван гуравтайгаас  нь эхлэн айлган сүрдүүлж хүчирхийлжээ. Өөрийн эцгээс төрүүлсэн 10 хүүхдийн ес нь одоо амьд мэнд ба хамгийн том нь 27, бага нь долоон настай гэнэ. Хуулийнхан маньякийг наад зах нь 20 жилээр хорихоо амлаж байна.

Эх сурвалж: ISRA.ру. Бэлтгэсэн Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж