Өчигдөр 06 цагийн үед Ховд аймгийн Цэцэг сумаас зүүн хойш 16 км-т орших Сутай уулын орчмын нутаг дэвсгэрт 4.4 магнитуттай газар хөдлөлт болжээ. Уг газар хөдлөлтийн чичиргээ Цэцэг, Дарви сумын зарим газарт мэдрэгдсэн аж. Харин ямар нэгэн хор уршиг учраагүй байна. Цаашид иргэд газар хөдлөлтийн үед дор бүрнээ сэрэмжтэй байхыг анхааруулав. Тухайлбал, хамгийн түрүүнд газар хөдлөлтийн хор хохирлыг мэддэг байх ёстой. Аль болох тайван сандрахгүй байх нь чухал. Газар хөдлөлт эхлэх үе та хаана байна, тэндээ л газар сууж өөрийгөө халхлах хэрэгтэй. Цаг тааз, гэрэл зэрэг дээрээс унах зүйлсийн дор зогсохгүй байх. Мөн хаалга онгойлгоод дор нь зогсвол дээрээс унасан бүх зүйл цохих аюул харьцангуй бага байдаг. Хэрвээ газар хөдлөх үед гадаа байвал байшин барилга, мод, гэрэл болон цахилгаан шонгоос хол аюулгүй газар зогсох, хэрвээ машин дотор байгаа бол чичирхийлэл зогстол машинаасаа гарах хэрэгтэй. Хэрэв уулархаг газар амьдардаг бол хад чулуу нурж унахаас болгоомжлох нь чухал гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Б.АНХАА