Европын холбоо өртэй орнуудын өрийн өөрчлөлтийг хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Европын холбоо өртэй орнуудын өрийн өөрчлөлтийг хийнэ

Франц, Герман хоёрын Брюссельд зохион байгуулсан Европын Сангийн сайд нарын уулзалт дээр евро бүсэд гарч болзошгүй санхүүгийн хямралтай тэмцэх механизмын талаар ярилцан тохиролцов. Дампуурлын эрмэгт ирээд байгаа орнуудын өрийн бүтцийн өөрчлөлтийг хийж болохыг Европын холбоо зөвшөөрч байна.

Тэр шинэ систем нь өрийн дарамтад орсон орнуудын эдийн засгийг дэмжих 440 тэрбум еврогийн хөтөлбөр дуусах 2013 оноос эхлэн үйлчилж эхлэх гэнэ. Ийм маягаар эрсдлийн хэсгийг хөрөнгө оруулагч нарт үүрүүлэх юм. Шинжээчид энэ арга хэмжээ нь эрсдлийн бүсийн орнуудын улсын үнэт цаасны ханшийг өсгөнө гэж үзэж байгаа юм. Шинэ схемд бичигдсэн заавраар зээл өгөгчид ба өр тавигчид өрөө дарах нөхцлөө хурдан өөрчилж болох юм байна.

Өмнө нь Европын холбоо нь оролцогч орнуудын зээлийн нөхцөл, бүтцийг өөрчлөх талаар эрс эсрэг байсан билээ. Тухайлбал, Европын холбоо ба ОУВС-гаас 150 тэрбум еврогийн зээл авсан Грек, Ирландад үүнийг зөвшөөрөхгүй байлаа.

Эх сурвалж: Лента.ру. Бэлтгэсэн Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж