Цахим ертөнцийн хамгийн том баяр

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Цахим ертөнцийн хамгийн том баяр

Та
цахим  ертөнцөд олон жил харилцаж,  үзэл бодлоо солилцсон хүмүүстэйгээ
нүүр тулан уулзаж танилцаж, хамтран ажиллах сайхан боломжийг ашиглаж
олон жил хүлээсэн найзтайгаа уулзахад төрдөг сайхан мэдрэмжийг
мэдрээрэй.

Хүссэн хүн бүр МОНГОЛ  БЛОГЧИД 2010 Ёслолын
ажиллагаанд хүрэлцэн ирж,  үүднээсээ таксаа \5000₮- Уух зүйл дагалдана\
аваад шууд оролцох боломжтой. Таксын орлогоор хөгжлийн бэрхшээлтэй 2
иргэн дтусламж үзүүлэх юм. Энэ нь Монголблогчид нэгдэж нийгмийн сайн
сайхны төлөө хийж буй нэг ажил болох юм. 12 сарын 3 нь Хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалан олон улсын өдөр билээ.

Шилдэг блогчдыг тодруулах үйл ажиллагаа 3 үе шаттайгаар явагдаж байгаа бөгөөд,
1-р үе шат нь нийтийн санал асуулгаар 15 хоног үргэлжилж 12 сарын 29-ний 00:00 цагт санал хураалт дууссан.

2-р үе шат нь The New Media Marketing Agency-н индексээр үнэлэгдэнэ.

3-р шат буюу эцсийн шатанд олны танил экспертүүдийн (хөндлөнгийн) үнэлгээгээр шалгаруулах юм.

12
сарын 3-нд Шилдэгт өрсөлдөхөөр шалгарч үлдсэн 20 блогийг зарлаж, 
шилдэг,  шилдэгийн шилдэг блогчдыг тодруулж NEW MEDIA цом, ивээн тэтгэгч
байгууллагуудын нэрэмжит шагнал гардуулна.

Ивээн тэтгэгч
байгууллагууд болох "Тэнгэр" санхүүгийн нэгдэл, "Хас" банкны Вестерн
Юнион үйлчилгээ, АПУ ХК Green Spot, "Fohow" хүний хөгжил, эрүүл мэндийн
компани, “Мандухай Хатан” гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани,
"Оточ одь" дээд эрүүл мэндийн эмнэлэг, Датаком компани, Телемакс
компани, мэдээллээр дэмжигч байгууллага www.news.mn,www.gogo.mn,
www.shuud.mn, www.mongolnews.mn болон МҮОНТ, Эх орон  ТВ, ТВ8, ТВ9,
Зууны мэдээ сонин, Өнөөдөр сонин,  болон блогчиддоо маш их баярлалаа.

Ёслолын
ажиллагааг онлайнаар дэлхий даяар цацах тул дэлхийн өнцөг буланд байгаа
найз нартайгаа шууд холбогдож мэндчилээрэй. Мөн сонирхолтой тэмцээнд
оролцож шагналын эзэнболох, машины уралдаан, нүүрэн дээр зуруулах,
фудболк дээр өөрийн онлайн хаягаа бичүүлэх, twitter, facebook,
blogspot-ийн баатруудтай зурагаа татуулах зэрэг олон сонирхолтой үйл
ажиллагаанд оролцоорой.

Онлайн ертөнцийнхний 2010 оны хамгийн
том цугларалт facebookчид,  twitterчид, youtubeчид, gogoчид, банжигчид,
бизнетвокчид, блогчид хамтдаа МОНГОЛ БЛОГЧИД 2010 дээруулзацгаая.

Зохион байгуулагч: The New Media Marketing Agency
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж