Ням гаригт болсон тоглолтод талбайгаас хөөгдсөн Жэксон шүүгч Эли Рөүн шийдвэрийг эрс эсэргүүцсэн юм.
Түүний шийтгэлд лигийн нэг тоглолтыг өнжих, мөн 8.45 сая ам.долларын цалингаас нь 103 мянгыг суутгах шийтгэл багтжээ. Өнгөрсөн сарын эхээр “Детройт”-той хийсэн тоглолтын үеэр тэрбээр мөн л шүүгчийн шийдвэрийг эсэргүүцсэнийхээ улмаас 50 мянган ам.доллараар торгуулж байсан юм.
Жэксоны хувьд улирал эхэлснээс хойш 18.1 оноог дунджилж, багийнхнаа тэргүүлж байгаа билээ. Өөрт нь өгч байгаа шийтгэлдийн талаар лигийн муу залуусын нэг “Шударга зүйл гэж бодохгүй байна. Би өөрийн ярьж байгаа бодож байгаа шигээ харагдахгүй байгаа байх, тэр нь хүмүүст таалагдахгүй байгаа бололтой” гэсэн байна.
Жэксон улирал эхэлснээс хойш зургаан техникийн алдаа аваад байгаа бөгөөд түүнээс гадна ганц тоглогч л түүнтэй адил үзүүлэлт хийгээд байна. Тэр нь Двайт Ховард юм. NBA-ын дүрмээр тоглогч 16 техникийн алдаа авсныхаа дараа нэг тоглолт өнжих ёстой байдаг.
Score Studio