Монгол дипломатын асуудлыг хөндөв

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Монгол дипломатын асуудлыг хөндөв

Монгол дипломат Хойд Солонгосын захиаг АНУ-д дамжуулжээ

“CNN” өөрийн мэдээллийн хуудсанд “WikiLeaks” сайтын мэдээллээс олж авсан гэх Монголтой холбоотой зарим мэдээллийг тавьжээ. Түүнд дурдсанаар бол өнгөрсөн жил буюу 2009 онд Хойд Солонгос Монголоор дамжуулан АНУ-тай харилцаа тогтоохыг оролдсон байна.  Эх сурвалжид дурдсанаар 2009 оны наймдугаар сард Монголын нэгэн дипломат ажилтан Хойд Солонгосын гадаад хэргийн дэд сайд Ким Ёнг Ильтэй хийсэн дипломат уулзалтын дараа энэ уулзалтаар ярьсан ярианы тэмдэглэл болон бусад мэдээллийг Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яаманд дамжуулсан гэж энэ мэдээлэлд бичсэн байна.

“Мөнхийн дайсан гэж байдаггүй” гэж Кимийн хэлсэн үгийг Монголын дипломат дамжуулсан байна.

“Дэд сайд Ким хэлэхдээ БНАСАУ хүүхдүүдээс илүү зэвсэгт их мөнгө зарцуулж байгаа. Гэхдээ одоогийн нөхцөл байдлаас харахад зэр зэвсгээс хол байх боломжгүй байна. БНАСАУ бол аюул заналхийлэл бус зүгээр л өөрийгөө хамгаалах хүсэлтэй” гэж Монгол дипломат дамжуулан хэлжээ.

Уулзалтын талаар ярихдаа манай улсын дипломат Хойд Солонгосын дэд сайд ямар нэг бэлдсэн материал уншиж хэлээгүй тул түүний үгийг “бодож үзүүштэй” гэсэн байна. Эх сурвалжид дурдсанаар “БНАСАУ АНУ-ын талаар шүүмжлэлтэй ханддаггүй” гэсэн байна.

Мөн Хойд Солонгосыг цөмийн зэвсгийн хөтөлбөрөө зогсоохыг ятгах зорилготой зургаан талт хэлэлцээрт оролцохгүй гэдгээ мэдэгдсэн ба энэ талаар ярилцах бол Вашингтонтой л хоёр талын уулзалт хийхийг хүсч байгаа тухай мэдэгдсэн байна. Энэ уулзалтыг Монголд хийж ч болох тухай элчин сайдын яамны албан тушаалтан санал болгосон хэмээн Монголын дипломат хэлсэн байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж