Нэг сонирхолтой зүйл шийдвэрт багтсан нь Моуриньогийн өнжих хоёр дахь тоглолт нь ойрын гурван жилд болно гэсэн байгаа аж. Гэхдээ “Реал”-д UEFA-гийн шийдвэрийг эсэргүүцэх хоног байгаа юм.
Испанийн шигшээ багийн тоглогчид болох Рамос, Алонсо нар 4:0-ээр хожсон тоглолтын төгсгөлийн мөчид санаатайгаар тоглолтын цагийг үрж, бөмбөгийг тоглолтод оруулаагүй гэсэн үндэслэлээр хоёр дахь шар хуудсаа авч, талбайг чөлөөлсөн. Энэ нь тэднийг хэсгийн сүүлийн “Осер”-тэй хийх тоглолтыг өнжүүлэх бөгөөд хасагдах шат болоход тэдний карт цэвэрших юм.
Мөн холбооноос тэдний улаан картыг хүчинтэй гэж үзэн нэг тоглолт өнжих шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Энэ жүжигчилсэн тоглолтыг Жозе Моуриньо зохион байгуулсан гэсэн шуугиан Испанийн хэвлэлүүдээр гараад байгаа бөгөөд телевизийн бичлэгийг давтан үзэхэд тэр тоглогчдодоо дохиогоор дахин нэг картыг сануулж байжээ.
Сануулахад, хоёр жилийн өмнө UEFA үүнтэй адил явдал болоход “Олимпик Лион”-ы Крис, Жуниньо нарыг 15 мянга болон 10 мянган еврогоор торгож байсан билээ.