Евро Коммисс “Google”-ийг шалгана

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Евро Коммисс “Google”-ийг шалгана

Мягмар гаригт Европын коммисс интернэт хайлтын зах зээлд тэргүүлэгч “Google” компанийг өөрийн зах зээл дэх давамгайллаа буруугаар ашиглан Европын холбооны дүрэм журмыг зөрчиж байгаа тул шалгалт явуулах болсон тухай зарласан байна. Хайлтын үйлчилгээнд мэдээллээр хангадаг компаниудын зүгээс “Google”-ийн төлбөрт болон төлбөргүй хайлтын дүнд маш их ялгаа байгаа гэж гомдол мэдүүлсэн байна. Компанийн зүгээс энэ мөрдлөг, шалгалтын ажилд хамтран ажиллах болно гэж мэдэгджээ.

“Бид “Google”-ийг ажиллуулж эхэлснээс хойш өөрсдийн хэрэглэгчид болон өөрийн зах зээлд хэрэгтэй, зөв зүйлийг л хийхийг зорьсон. Зар сурталчилгааны чанартай өгөгдлийг ил тод тэмдэглэж, хэрэглэгчдийг хайлтын үр дүнгээс хэрэгтэй мэдээллээ сонгож авах боломжийг олгохоор ажилладаг. Гэхдээ үйлчилгээгээ илүү боловсронгуй болгох боломжтой тул бид Европын коммисстой хамтран ажиллах болно” гэж “Google” компаниас мэдэгдэв.

“Google”-ийн хайлтын систем хоёр төрлийн үр дүнг хэрэглэгдэд өгдөг. Нэг нь алгоритмын аргаар буюу түлхүүр үгтэй хамгийн ойр хариуг харуулдаг бол нөгөөх нь ивээн тэтгүүлсэн болон төлбөртэй үр дүн байдаг юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж