Премьер лигийн зардал буурчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Премьер лигийн зардал буурчээ

Английн хөлбөмбөгийн дээд лиг Премьер лигийн зардал өнгөрсөн оныхтой харьцуулахад багассан байна. Өнгөрсөн жил 70,7 сая фунтыг багууд үрсэн бол энэ жил 67.1 сая фунт болон багасчээ.

Өнгөрсөн жилийн аварга “Челси” энэ жагсаалтыг 9.3 сая фунтыг зарлагадсанаар тэргүүлсэн байна. Харин мөнгөний машин “Манчестер Сити” өнгөрсөн жилээс хоёр дахин бага зарлага гаргажээ. Тодруулбал, өнгөрсөн онд 12.8 сая байсан зардал нь энэ онд зургаан сая болтлоо буурсан байна.

Лигт шинээр элссэн “Блэкпуль” ердөө 45000 фунт, харин “Ливерпуль” 6.6 сая байсан зардлаа есөн сая хүртэл нэмжээ.

Премьер лиг 2008 оны зургадугаар сард өмнөх улирлын өвөл, зуны солилцооны цонхоор багууд хэр их зардал гаргаснаа тайлагнаж байх шийдвэр гаргасан. Доор бичсэн зардал нь 2009 оны аравдугаар сарын 1-нээс 2010 оны есдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацааг хамарч байгаа юм. Эндээс багууд тоглогчдод хэр их мөнгө зарсныг харж болох юм. (Доорх үзүүлэлтийг фунт стерлингээр бичсэн болно)

1.    “Челси” – 9,293,751.48
2.    “Ливерпуль” – 9,032,528.49
3.    “Манчестер Сити” – 5,952,261.33
4.    “Тоттенхэм” – 5,361,229.87           
5.    “Арсенал” – 3,660,199.00
6.    “Сандерлэнд” – 4,421,990.72
7.    “Эвертон” – 3,599,040.51
8.    “Болтон” – 3,549,316.72
9.    “Уэстхэм” – 3,419,089.99   
10.    “Ньюкастл” – 2,417,776.00
11.    “Уиган Атлетик” – 2,461,500.00
12.    “Манчестер Юнайтед” – 2,312,726.00
13.    “Астон Вилла” – 2,279,536.50
14.    “Стоук Сити” – 2,196,968.50
15.    “Фулхэм” – 2,087,373.55
16.    “Блэкбурн” – 1,623,232.92
17.    “Бирминхэм” – 1,518,529.09
18.    “Вулверхэмптон” – 1,291,794.00     
19.    “Уэст Бромвич Албион” – 614,195.73      
20.    “Блэкпуль” – 45,000.00          
Нийт: 67,138,040.40 фунт стерлинг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж