Тус лигийн дүрмийн дагуу шөвгийн 8-т учраа таарсан багууд цуврал тоглолтуудыг хийж хэн түрүүлж 3 хожсон нь хагас шигшээд үлдэх эрхийг авч байгаа. Яг энэ дүрмээр Оросын ЦСКА Москва Испанийн Каха Лаборал багуудын цуврал 3 дах тоглолт өчигдөр явагдсан бөгөөд үндсэн цагт 66-53 харьцаатай Испаний багийн ялалтаар өндөрлөжээ. Ингэснээр цуврал 2-1 харьцаатай болж ойртсон бөгөөд манай хойд хөршийн баг талбай дээрээ 2 дараалан хожоод байсан юм. За улирлын тоглолтонд нэг хэсэгт орж өрсөлдөн 2 удаа таарахад ЦСКА 2 уланд нь хожиж байсан бөгөөд энэ удаад ч ялах магадлал тэдний талд илүү байгаа. За энэ өдрийн тоглолтонд талбайн эзэн багаас Тиаго Сплиттер 15 оноог авсан тэргүүлсэн бөгөөд төгсгөлийн үед илт давуу тоглосон нь тэдэнд хожлыг авчиржээ.
Өчигдөр болсон бусад тоглолтын дүнг танилцуулахад Барселона Реал Мадридыг 84-73 аар(2-1), Партизан Маккаби клубыг 81-73 аар(1-2) Ассеко Проком Олимпиакосыг 81-78 (1-2) харьцаатай тус тус хожсон байна.
Б.ЯЛАЛТ, SCORE STUDIO
Холбоотой мэдээ