АНУ-ын зугаа цэнгэл, казиногийн бүс болох Лас Вегас хотод өдрийн 24 цагийн турш асар их хэмжээний мөнгө эргэлдэж байдаг ч дэлхийн хамгийн муу эдийн засгийн бүсүүдийн нэг гэдгийг нэгэн олон улсын судалгаа харуулсан байна. Брукинс институт болон Лондоны эдийн засгийн сургуулийн гаргасан энэ судалгаанаас харахад эдийн засгийн сэргэлт ч харагдахгүй байгаа аж. Лас Вегас хот 150 хотын жагсаалтын доороосоо дөрөвдүгээрт бичигдсэн байна. Тус хотын ардаас Дублин, Дубай, Барселона хотууд орж байгаа юм байна.
Лас Вегасын хувьд 1993-2007 оны хооронд дэлхийн хамгийн сайн эдийн засгийн бүсүүдийн жагсаалтын 14 дүгээрт бичигдэж байсан юм.
Лас Вегасын хувьд 1993-2007 оны хооронд дэлхийн хамгийн сайн эдийн засгийн бүсүүдийн жагсаалтын 14 дүгээрт бичигдэж байсан юм.
Э.Очирт