Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийг УИХ-аар арваннэгдүгээр сарын 25-нд баталсан билээ. Амралт, баяр ёслолын өдрүүд таарсан хэдий ч ажлын хоёр өдөр өнгөрөөд байхад Төсвийн тухай хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулаагүй байгаа аж. Уг нь хуулийг баталсан даруйд Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулж, хэрэв хориг тавихаар бол Ерөнхийлөгч ажлын таван өдөр дотор хориг тавих учиртай. Төсвийн тухай хуулийг УИХ яаралтай танилцуулах байх хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээж байгаа юм байна.
Д.ОЮУН