Гол нь тэд маань хэн хүнд байдаггүй хэтэрхий гэмээр сайхан сэтгэлтэй хүмүүс. Ирэх оноос эхлэн иргэн бүртээ сард 21 мянган төгрөг өгөхийн төлөө л тэр алдангийг дааж гарахаар зориглосон улс. Та бидний цалин дээр сардаа нэмэгдэх тэрхүү 21 мянган төгрөгөөр хүссэнээ авч болдоггүй юм гэхэд өлхөн гэгч нь шуудай гурил авч чадна. Энэ тохиолдолд цалингаасаа эрх чөлөөтэйгөөр 21 мянган төгрөг үрж болно гэсэн үг. Тэднийхээ ийм сайхан сэтгэлд цагийг нь олж л талархал илэрхийлэхгүй бол дараа боломж олдоо ч билүү, үгүй ч билүү. Юмыг яаж мэдэх билээ.
Баярлалаа улстөрчид өө, Бахархаж байна, та нараараа. Энэ сайхан өгөөмөр сэтгэлд тань талархсан сэтгэлдээ таг сохорч, ирээдүйд ирэх өрийн дарамтын тухай бодохоо болилоо. Бодол санаагаа та нарын сайн сайхны төлөө удирдаж, улстөрчдөө л хайрлаж амьдрая. Амьдрал үргэлж сайхнаараа гээд л…
Яг ингээд талархаад, баярлаад, хайрлаад эхэлсэн чинь ирэх 2012 оны УИХ-ын сонгуулийн ялалтын төлөөх буухиа нь улсын санхүүгээр ингэж тоглох эрх олгосон юм байна гэдэг бодол тархинд зурс хийгээд ороод ирэв. Юу яасан хайр дурлал…Толгой өвджийнэ өө гэж.
Г.ОТГОНЖАРГАЛ
"Улс төрийн тойм" сонин