Өнгөрсөн онд Монгол Улсын хэмжээнд ажиллаж байгаа барилгын техникийн хяналтын 40 орчим улсын байцаагч 2199 барилга байгууламжийг шалгаад эрх зүйн акт болох 201 акт, 1532 техникийн дүгнэлт, 571 албан шаардлага боловсруулан гаргасан байна. Дээрх шалгалтын үеэр 9618 нэрийн зөрчил илрүүлж, 6307-г буюу нийт зөрчлийн 65,6 хувийг арилгуулжээ. Мөн өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн улсын хэмжээнд нийт 500 орчим барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комисс Мэргэжлийн хяналтын газраас ахалж ажиллажээ. Барилга байгууламжид илэрсэн зөрчил дутагдлыг ангилж үзвэл зураг төслийн боловсруулалтанд илэрсэн 1323 зөрчил нь нийт зөрчлийн 13,7 хувийг, инженер геологийн ажилд илэрсэн 53 зөрчил нь 0,55 хувийг, барилгын угсралтын ажилд илэрсэн 1656 зөрчил нь 17,2 хувийг, обьектын баримт бичгийн бүрдэлтэнд илэрсэн 3335 зөрчил нь нийт зөрчлийн 34,6 хувийг,ашиглаж байгаа барилга байгууламжинд илэрсэн 3251 зөрчил нь нийт зөрчлийн 33,8 хувийг тус тус эзэлжээ. Үүнээс барилгын зураг төсөлд барилгын норм ба дүрмийг зөрчсөн 587 зөрчил нь зураг төсөлд илэрсэн зөрчлийн 44,5 хувийг, барилгын үндсэн хийц бүтэц, сантехникийн шугам сүлжээний угсралтын ажилд илэрсэн нийт зөрчлийн 90,7 хувийг эзэлж байна. Өнгөрсөн онд зөрчил гаргасан 268 байгууллага аж ахуй нэгж, иргэдэд торгууль ногдуулж улсын төсөвт оруулжээ.
Дашрамд сонирхуулахад өнгөрсөн онд илэрсэн нийт зөрчлийн тоо хэмжээг 2008 оны мөн үетэй харьцуулахад найман хувиар өссөн аж.
Б.АНХАА
Холбоотой мэдээ