“Астанагийн дуу хоолой” хэмээн нэрийдэх тус урлагийн их наадамд азийн орнуудын нэр хүндтэй, олны танил уран бүтээлчид оролцох болсон талаар зохион байгуулах хорооноос мэдээлжээ. Наадмыг зохион байгуулах хорооны хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр эдгээр уран бүтээлчид нь сайн санааны үүднээс, үнэ төлбөргүйгээр тус их наадамд оролцохоор болсон байна.
Азийн оддын шоу тоглолтонд Чжан Цзе (БНХАУ), Квон Боа (Өмнөд солонгос), Гэк Камуи (Япон), Жетрин Уатанасин (Тайланд), Вахида (Малайз), Диана Каразон (Иордани), Шабнами Сурайё (Таджикистан), Хуан YIDA (Сингапур), Мик Джи (Филиппин), Мирбек Атабеков (Кыргызстан), Сэрчмаа (Монгол), Согдиана (Узбекистан) нар улс орноо төлөөлөн урилгаар оролцох нь тодорхой болжээ.
Сэрчмаа Монголоо төлөөлнө
Дөнгөж саяхан БНХАУ-ын Гуанжоу хотод өндөрлөсөн Азийн зуны наадмын халааг Азийн өвлийн спортын наадам залгаж авлаа. Он гараад Казахстаны нийслэл Астана хотод зохион байгуулагдах уг наадмын хүрээнд анх удаа урлаг, соёлын томоохон наадам зохион байгуулагдах ажээ.