ШШГЕГ-ын удирдлагууд тамирчдадаа баяр хүргэв

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

ШШГЕГ-ын удирдлагууд тамирчдадаа баяр хүргэв


“Гуанжоу-2010” Азийн спортын 16-р наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн ШШГЕГ-ын  “Сүлд” спорт хорооны тамирчдыг өнөөдөр ШШГЕГ-ын удирдлагууд хүлээн авч уулзлаа. “Сүлд” спорт хорооны тамирчин, дэслэгч Ж.Чулуунбат энэ удаагийн наадмын чөлөөт бөхийн 120 кг-ын жинд өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэн бол мөн тус хорооны тамирчин, хошууч Х.Мөнхбаатар жүдо бөхийн төрөлд хүч үзэж, үнэмлэхүй жинд хүрэл медалийн эзэн болсон юм. Эдгээр тамирчдыг өнөөдөр  ШШГЕГ-ын дарга, хурандаа М.Ганхүү, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Х.Пүрэвсүрэн, ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд ШГГ-ын дарга, хурандаа Т.Батболд,  ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд ТГГ-ын дарга, хурандаа Д.Даваа-Очир, Санхүү үйлдвэр  төлөвлөлт,бодлого зохицуулалтын албаны дарга О.Шагдарсүрэн болон бусад албан хаагчид хүлээн авч уулзан, талархал илэрхийлж, мөнгөн шагналаар урамшууллаа.

С.Цэлмэг.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж