Одон медаль хийлгэхэд 236 сая төгрөг зориулна

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Одон медаль хийлгэхэд 236 сая төгрөг зориулна

Төрийн гурван өндөрлөгийн ирэх оны
төсвийн багцийг танилцуулж байна. Ерөнхийлөгчийн төсвийн багц өмнөх
оныхоос 500 гаруй сая төгрөгөөр нэмэгджээ. Мөн УИХ-ын дарга энэ оныхоос
740 шахам сая төгрөгөөр илүү мөнгө зарцуулдаг мэдэлтэй байх нь. Харин
Монгол Улсын Ерөнхий сайд 2010 оны тодотгосон төсвөөс 1.7 тэрбум
төгрөгөөр бага мөнгийг захиран зарцуулах эрхтэй болжээ.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГАДААД АЙЛЧЛАЛД 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын төсвийн багц ирэх онд
гурван тэрбум 860 сая төгрөг байх нь. Үүнээс Ерөнхийлөгч хоёр тэрбум 172
сая төгрөгийг нь захиран зарцуулна. Тухайлбал, ирэх онд Ерөн­хийлөгчийн
гадаад айлчлалд зориулж 1.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Мөн гадаадаас
ирэх зочдод 130.5 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бай­на. Үүнээс
гадна ирэх онд төрийн одон медаль хийлгэх зардалд 236.1 сая төгрөг
зарцуулах аж.

Ерөнхийлөгчийн Тамгын газар ирэх онд 814 сая төгрөг зарцуулах эрхтэй
бай­на. Энэ жил Ерөнхийлөгчийн Там­­гын газрын хөрөнгө оруулалт, их
засварт 182 сая төгрөг зориулсан би­лээ. Харин ирэх жил энэ тоо гурав
да­хин нэмэгдэж 650 орчим сая төг­рөг болжээ. Мөн хөрш орнуудтай хамтран
эдийн засгийг хөгжүүлэх гарц олох, бодлогын чанартай судал­гаа
шинжилгээ хийх үүрэгтэй Үндэс­ний хөгжлийн хүрээлэнд ирэх онд 224 сая
төгрөгийн мэдэл өгчээ. Энэ мөнгийг гадаад, дотоодын хамтын ажил­лагаа,
эрдэм шинжилгээний ажилд зориулах аж.

НАМУУДАД 760 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

УИХ-ын дарга парламентын хэ­вийн үйл ажиллагааг хангаж, ги­шүүдийн бүрэн
эрхийг хэрэг­жүүлэхдээ 12 тэрбум 498  сая төгрөг зарцуулах эрхтэй
болжээ. Энэ нь 2010 оны тодотгосон төсвөөс 160 сая төгрөгөөр илүү мөнгө
аж. УИХ-ын даргын төсвийн багцаас хууль тогтооход  11 тэрбум 443 сая
төгрөг зориулах аж. Харин УИХ-д суудалтай улс төрийн намуудад 760 сая
төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Үүнийгээ Төсвийн тухай хуульд “Дэмжлэг”
гэж нэрлэсэн байна. Мөн олон улсын байгууллагуудад гишүүний татвар,
хандив, хураамж болгож 36 сая төгрөг өгөхөөр төлөвлөжээ.

ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД ЗУРГААН ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

Монгол Улсын Ерөнхий сайд энэ онд 35 тэрбум төгрөг зарцуулсан би­лээ.
Харин ирэх онд дээрх тоо буурч 33 тэрбум 389 сая төгрөг болжээ.
Олборлолт, уул уур­хайд зориулах зардал Ерөнхий сай­дын төсвийн багцад
өмнөх онуудын багцаас нэмэгдэж оржээ. Тодруулбал, Дэлхийн банкнаас
сан­хүү­жүүлдэг Ол­борлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хан­гах төсөл
өнгөрсөн аравдугаар сард хэрэгжиж дуус­сан. Тиймээс Засгийн газ­рын 190
дүгээр тогтоолоор Олборлох үйлд­вэр­­лэлийн ил тод байдлыг хангах
зард­лыг ирэх оноос эхлэн Ерөнхий сайдын төс­вийн баг­цаас
санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ. Үүнд зориулж 246.7 сая төг­рөгийг Ерөнхий
сай­дын төсвийн баг­цад шинээр төсөвлөсөн байна. Мөн харьяа байгууллага
болох Мэдээлэл, харилцаа холбоо, техно­логийн газарт энэ оныхоос тав
дахин их буюу гурван тэрбум 419 сая төгрөг зарцуулах нь. Учир нь орон
нутагт олон сувгийн телеви­зийн нэвтрүүлэг дамжуулах хүчин ча­далтай
станц байгуулах зардлыг өмнөх онуудад Сангийн сайдын төс­вийн багцад
оруулдаг байсан бол ирэх оноос Ерөнхий сайдын багцад шилжүүлсэн тул
гурван тэрбум гаруй төгрөг нэмж тусгасан. Мөн төрийн өмчийг хувьцаагаар
хувьд шилжүүлэх, дэд бүтэц, эрчим хүч­ний салбарт өөрчлөлт хийхэд 963
сая төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.

Ерөнхий сайдын төсвийн баг­цаас төрийн тусгай хамгаалалтад зур­гаан
тэрбум, үндэсний аюулгүй байд­лыг хангахад 9.4 тэрбум, хүй­сийн тэгш
байдлыг хангахад 46 сая төгрөг зориулах аж. Харин хөдөл­мөр эрхлэлтийг
дэмжихэд ирэх жил Ерөнхий сайд нэг ч төгрөг зориу­лахгүй юм байна. Мөн
энэ онд Үн­дэс­ний хөгжил шинэтгэлийн хо­роо­ны хөрөнгө оруулалтад нэг
тэр­бум төгрөг зориулсан бол ирэх жил мөнгө төсөвлөсөнгүй. Гэхдээ тус
байгууллага ирэх онд хоёр тэр­бум гаруй төгрөгийн төсөвтэй бай­х нь энэ
оныхоос тав дахин илүү санхүүгийн мэдэлтэй байхыг ха­руулж байна.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж