Соёлын өдрүүд Дорнодод боллоо

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Соёлын өдрүүд Дорнодод боллоо

Сүхбаатарчууд жинхэнэ урлагийн авъяастнууд болохоо Дорнодчуудад гайхууллаа. Өнгөрсөн сарын 28-29-ний өдрүүдэд Дорнод аймагт Сүхбаатар аймгийн Соёлын өдрүүд болсон юм. Нийтдээ 72 уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй болсон урлагийн арга хэмжээг 1600 гаруй хүн үзэж сонирхжээ.Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт орсны дагуу болж байгаа Соёлын өдрүүд нийслэлд анхлан болох байсан ч шүлхий өвчний дэгдэлтийн улмаас хоёр удаа хойшлоод байгаа юм. Хөрш хоёр аймгийнхаа үзэгчдэд хүрэх байсан урлагийн тоглолтоо энэ удаа Дорнод аймгаас эхэлсэн нь энэ.

Дорнод аймгийн Засаг дарга, бөхийн өргөө, зүүн бүсийн соёлыг хариуцсан мэргэжилтэн зэрэг бүх шатныхан Сүхбаатарчуудыг маш сайхан хүлээж авсанд нь талархаж байгаагаа Жаахан шарга театрынхан хэлж байсан.

Хоёр өдөр Дорнодчуудад толилуулсан Соёлын өдрийн урлагийн тоглолтоос гурван сая 300 гаруй мянган төгрөг олсон байна. Дээрх зардлыг ирэх хавар нийслэлд болох соёлын өдрүүдэд зарцуулах юм.

Гурван хэсгээс бүрдэх Сүхбаатар аймгийн Соёлын өдрүүдийн уран бүтээлд нийт 172 сая төгрөг зарцуулахаас одоогийн байдлаар 89 сая төгрөгийн зардал гаргаад байна.

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж